|
Видео

Шинэ мэдээ

Хабибын аав Оросын түүхэн дэх шилдэг холимог тулаанчийг нэрлэлээ

 

Хабибын аав Оросын түүхэн дэх шилдэг холимог тулаанчийг нэрлэлээ

 

Холимог тулааны тамирчин, UFC холбооны хөнгөн жингийн дэлхийн аварга Хабиб Нурмагомедовын аав Абдулманап Нурмагомедов Оросын түүхэн дэх хамгийн шилдэг холимог тулаанчдыг нэрлэжээ. Сонирхолтой нь тэрээр хүүгээ эхний байрт нэрлээгүй байна.

Абдулманапын бодлоор Оросын түүхэн дэх хамгийн шилдэг холимог тулаанч бол Федор Емельяненко гэнэ. Хоёрдугаарт хүү Хабибаа оруулж, Беллатор холбооны аварга болж байсан Александр Шлеменког гуравдугаарт нэрлэжээ.

"Оросын шилдгийг нэрлэ гэвэл би энэ спортын төлөө маш ихийг хийсэн гурван хүнийг нэрлэнэ. №1 нь Федор. Хоёрт Александр Шлеменко. Беллаторт маш сайн тулалдсан. Сүүлд Хабиб UFC-г байлдан дагуулсан” гэж А.Нурмагомедов өгүүлжээ.  

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.