|
Видео

Шинэ мэдээ

Коронавирусын халдвартай холбоотойгоор хуурамч эм, оношлуур, вакциныг борлуулах нь нэмэгджээ

ЭМЯ-ны элжит хэвлэлийн хурлын үеэр COVID-19 халдварын ДЭМБ-аас өгсөн мэдээллийг ДЭМБ-ын ажилтан О.Ариунтуяа танилцуулав.

Тэрбээр "Сүүлийн 24 цагт халдвар АНУ-д 13 дахин, Италид дөрөв дахин, Испани 10 дахин, Францад 15 дахин нэмэгджээ. Хүн амын дундах нас баралтын хувиар Итали улс хамгийн өндөр үзүүлэлттэй буюу 11 хувьтай байна.

БНХАУ-д шинээр 55 шинж тэмдэггүй тохиолдол бүртгэгдсэнээс 17 нь гаднаас зөөвөрлөгджээ. Тус улс тусгай үүргийн онгоцоор Их Британи улсаас 15 мянган сурагчийг эх орондоо авчрах болсон.

БНСУ-д өдөрт 100 орчим тохиолдол бүртгэгдэж байгаагийн ихэнх нь битүү хаалттай орчинд бүртгэгдсэн халдвар юм.

Австрали, Вьетнам, Камбож зэрэг улсуудад халдвар нэмэгдэж байгаа бөгөөд мөн ихэнх нь зөөвөрлөгдсөн байна.

COVID-19 халдвартай холбоотойгоор эм, эмнэлгийн хэрэгсэл , оношлуур, вакцины хэрэгцээг хуурамчаар зах зээлд борлуулах, сурталчлах явдал зах зээлд нэлээд нэмэгджээ.

ДЭМБ-аас хуурамч оношлуурын олон мэдээлэл хүлээж авч буй бөгөөд одоогоор БНХАУ, Канад, ОХУ, Бразил, БНСУ, АНУ-д түргэвчилсэн зохицуулалтын үнэлгээнд үндэслэн COVID-19-ийн оношлуурыг албан ёсоор бүртгүүлээд байна.

Тус өвчний эсрэг вакцины 50 гаруй, эмийн бодисын олон туршилтууд хурдан явагдаж байна. Одоогоор вакцин гараагүй байгаа энэ үед хуурамч вакцин сурталчлах нь хүний эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлж болзошгүй байна. Ийм тохиолдлыг нэн даруй ДЭМБ-д мэдээлэхийг анхааруулж байна” гэв.


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler