|
Видео

Шинэ мэдээ

Д.Нямхүү: Нийтдээ 326 хүнд шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй сайхан мэдээтэй байна

Д.Нямхүү: Нийтдээ 326 хүнд шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй сайхан мэдээтэй байна

 


Коронавирус өвчний халдварын нөхцөл байдал, түүнээс сэргийлэх чиглэлээр авч буй арга хэмжээний талаар ЭМЯ-аас ээлжит мэдээлэл хийлээ.

Энэ үеэр ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү: "2020 оны 4-р сарын 01-нд Сэлэнгэ аймгийн Зүүнхараа, Дархан-Уул аймагт тусгаарлагдсан нийт хоёр хүний шинжилгээний хариу сөрөг буюу коронавирус илрээгүй.  Цэргийн төв эмнэлэгт тусгаарлагдаж байгаа Катараас ирсэн 43 хүнээс коронавирус мөн л илрээгүй.

Тандалтын зорилгоор цуглуулсан 81 сорьцод шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй. ХӨСҮТ-д тусгаарлагдсан 110, Цэргийн төв эмнэлэгт тусгаарласан 58 хүний давтан шинжилгээний хариу сөрөг буюу хэвийн гарсан.

Дархан-Уул аймагт 11, Орхон аймагт 20, Сэлэнгэ аймагт тусгаарлагдсан хоёр хүний шинжилгээнд мөн коронавирус илрээгүй. Нийт 326 шинжилгээ хийлээ.

Бид ХӨСҮТ дээр Real Time PCR шинжилгээний дахин нэг машиныг ашиглалтад оруулж өргөжүүллээ. Тиймээс өдөрт хийгдэх шинжилгээний тоо нэмэгдэнэ. Улсын хэмжээнд цуглуулсан сорьцод тандалтын шинжилгээ хийнэ. Түүнчлэн тусгай үүргийн онгоцоор ирж байгаа иргэд болон тусгаарлалтад байгаа иргэдэд давтан шинжилгээг хийнэ.

Шинжилгээний эцсийн хариу Real Time PCR-аар гарна” хэмээн мэдээлэл хийлээ.


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler