|
Видео

Шинэ мэдээ

Хятадын $30 их наядын зах зээл гадаадынхныг татаж эхлэв

 
 

Хятадын $30 их наядын зах зээл гадаадынхныг татаж эхлэв

 

  • Хөрөнгийн менежментийн фирмүүд 2030 онд 30 их наяд ам.долларын багтаамжтай болох зах зээлд хэрхэн оролцохоо төлөвлөж эхэлжээ

Хятадын олон их наяд ам.долларын багтаамжтай хөрөнгийн менежментийн зах зээл энэ долоо хоногоос нээгдэж байгаа нь Black-Rock, Vanguard зэрэг дэлхийн компаниудад стратегийн шийдвэр гаргах шаардлага үүсгэв. Өөрсдөө дангаар ажиллах уу эсвэл орон нутгийн түншүүдтэй хамтрах уу гэдэг сонголтын өмнө тэд иржээ. Коронавирусийн хямралын улмаас Хятадын мөнгөний менежмент ба хөрөнгө оруулалтын банкны тогтолцоог либералчлах үйл явцад саад учирсан. Гэхдээ хөрөнгийн менежментийн фирмүүд 2023 онд 30 их наяд ам.долларын баг таамжтай болох зах зээлд хэрхэн оролцохоо төлөвлөж эхэлжээ. Ирэх сарын 1-нээс эхлэн гадаадын фирмүүд анх удаа өөрийн бүрэн эзэмшилтэй дундын сан байгуулах лиценз авах өргөдлөө өгөх ёстой. BlackRock, Vanguard хоёр ийм замаар явах төлөвтэй байгааг учир мэдэх эх сурвалжууд мэдээлэв. Өөр нэг хувилбар бол одоогийн хамтарсан компани дахь эзэмшлээ 100 хувьд хүргэх явдал юм. JPMorgan Chase энэ замыг сонгож магадгүй байна. Oliver Wyman фирмийн Хонконг дахь шинжээч Жасдпер Йип "Лицензийн ийм олон хувилбар ба бодлогын өөрчлөлт гарч байгаа үед гадаадын тоглогчдын хувьд хөрөнгөө юунд оруулах вэ гэдэг нь маш эгзэгтэй асуулт. 

Хөрөнгийн менежментийн салбар асар том боломжтой учир маш өрсөлдөөнтэй болно” хэмээн тайлбарлав. Хятадын Банк ба даатгалын зохицуулалтын комисс гадаадын салбар фирмүүдэд хандаж, дотоодын банк ба даатгагчидтай хамтран ажиллахыг уриалж байгаа. Дэлхийн тоглогчид бүтээгдэхүүний дизайны мэдлэг туршлагаа хуваалцах замаар Хятадын фирмүүдийн дотоодын өргөн сүлжээ, харилцааны менежерүүдийг ашиглаж болох юм. Бээжин дэх Pricewater-houseCoopers компанийн түнш Харри Чин "Хятадын банкууд хуваарилалтын том сүлжээ, үйлчлүүлэгчдийн харилцаатай боловч эрсдэлийн үнэлгээ сайтай урт хугацааны хөрөнгө оруулалтын бүтээгдэхүүн бий болгох туршлагагүй. Иймээс гадаадын тоглогчидтой хамтрах нь ашиг тустай” хэмээн зөвлөв.

Засгийн газрын мэдээ

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.