|
Видео

Шинэ мэдээ

28-05-2020, 09:50

Гал унтраах автомашинаар халдваргүйтгэл хийжээ

Гал унтраах автомашинаар халдваргүйтгэл хийжээ

 


Улаанбаатар /МОНЦАМЭ/.  Нийслэлийн Онцгой комиссын шийдвэрээр коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд гал унтраах зориулалтын автомашинаар нийтийн эзэмшлийн зам талбайд ариутгал халдваргүйтгэлийг өнгөрсөн амралтын өдрүүдэд хийжээ.

НОБГ-ын харьяа анги, байгууллагуудын Гал унтраах зориулалтын автомашинуудаар нийт 158.8 км гудамж талбайд халдваргүйтгэл хийсэн байна.

Ариутгал халдваргүйтгэлийг автомашин хүрэх боломжгүй гэр хороолол, орон сууцны хорооллын нарийн гудамж, зам, хүүхдийн тоглоомын талбай, амралт зугаалгын тохижилттой талбай, сүүдрэвч, бохирдол ихтэй булан тохой, үерийн хамгаалалтын далан суваг зэрэг газруудад хийжээ.


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.