|
Видео

Шинэ мэдээ

Оросууд ирэх долоо хоногт цалинтай амарна

Оросууд ирэх долоо хоногт цалинтай амарна

 


МОСКВА. /TASS/. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин коронавирусний нөхцөл байдалтай холбогдуулан лхагва гарагт ард түмэндээ хандаж үг хэллээ. Тэрбээр гуравдугаар сарын 25-26-ны хооронд Санкт-Петербург хотод ажиллахаар төлөвлөж байсан боловч төлөвлөгөөгөө цуцалсан байна.

Путин хамгийн сүүлд тэтгэврийн шинэчлэлтэй холбоотой асуудлаар 2018 оны наймдугаар сард оросуудад хандан яаралтай мэдэгдэл хийж байжээ.

ОХУ-ын Ерөнхийлөгч төр идэвхтэй ажиллах ёстой бөгөөд түүний гол зорилго нь иргэдийн амь нас, эрүүл мэндийг хамгаалах юм гэдгийг  цохон тэмдэглэсэн байна.

Тааламжгүй нөхцөл байдалтай холбоотойгоор тэрбээр Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн талаарх бүх нийтийн санал хураалтыг хойшлуулах саналыг дэмжжээ. Санал хураалт явуулах өдрийг мэргэжилтнүүдтэй зөвлөлдсөний дараа товлохоор болсон байна.

ОХУ-ын Ерөнхийлөгч улс орныхоо эдийн засаг, аж ахуйн нэгжүүд, иргэдийг дэмжих үйл ажиллагааны хүрээнд дараах арга хэмжээнүүдийг санал болгожээ.

  • Коронавирусний халдварын тархалтыг хязгаарлахын тулд ирэх долоо хоногийг цалинтай амралт болгоно. Гэхдээ эмнэлгийн байгууллагууд, эмийн сан, тээвэр, эрх барих байгууллагууд зэрэг чухал салбар хариуцсан байгууллагууд ажиллана.
  • Дараагийн зургаан сарын хугацаанд нийгмийн даатгалын сангаас олгодог бүх тэтгэмж, хөнгөлөлтийг лавлагаагүйгээр сунгана.
  • Агуу Эх орны дайны ялалтын 75 жилийн ойд зориулан ахмад дайчид болон ар талд ажиллаж байсан хүмүүст олгох 75 мянга, болон 50 мянган рублийг дөрөвдүгээр сард олгоно.
  • Ажилгүйдлийн тэтгэмжийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээтэй тэнцүүлнэ.
  • Эхийн тэтгэмж авах эрхтэй, хүүхэдтэй гэр бүлүүдийг дэмжих зорилгоор дөрөвдүгээр сараас эхлэн ойрын гурван сарын хугацаанд гурав хүртэлх насны хүүхэд бүрт таван мянган рубль олгоно.
  • Сарын орлого 30 гаруй хувиар буурсан тохиолдолд тухайн иргэний хэрэглээний болон моргейжийн зээлийн хугацааг хойшлуулна.
  • Жижиг, дунд бизнес эрхлэгчдийн хувьд НӨАТ-аас бусад татварыг зургаан сараар хойшлуулна.
  • Засгийн газар болон Төв банк төрөөс баталгаа олгох зэргээр эдийн засгийн бодит салбаруудыг тогтвортой хөгжүүлэх нэмэлт арга хэмжээг санал болгож, хэрэгжүүлэх ёстой.
  • Банкны хадгаламжийн хүү болон орлого, мөн сая гаруй рублийн өрийн бичигт оруулсан хөрөнгө оруулалтад 13 хувийн татвар ногдуулна.
  • Даатгалын шимтгэлийг ялангуяа жижиг, дунд бизнес эрхлэгчдийн шимтгэлийг 30 хувиас 15 хувь болгож бууруулна.
  • Коронавирусний халдвар тархсаны улмаас хохирч буй хувиараа бизнес эрхлэгчдэд зээл олгох механизмыг бий болгоно.

ОХУ-ын Ерөнхийлөгч мөн ард түмэндээ хандан орос хүний онцлог шинж чанарт найдалгүйгээр коронавирусний халдвараас урьдчилан сэргийлэх зөвлөмжийг дагаж мөрдөн, өөрсдийнхөө болон хайртай хүмүүсийнхээ төлөө хариуцлагатай байхыг уриалсан байна.

Хамгийн сүүлийн мэдээллээр, ОХУ-д COVID-19-ийн халдвар авсан хүний тоо 658-д хүрч /Москва хотод 410/, 29 хүн эдгэрч, хоёр хүн нас баржээ. Одоогийн байдлаар 122 мянган хүн эмнэлгийн хяналтад байна.


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler