|
Видео

Шинэ мэдээ

Г.Нэргүй: Стандартын зууханд зөв галлагаа хийж, угаар мэдрэгчээ салгамааргүй байна

 

Г.Нэргүй: Стандартын зууханд зөв галлагаа хийж, угаар мэдрэгчээ салгамааргүй байна

 

НЗДТГ-аас ээлжит мэдээллээ хийлээ. НОБГ-ын Гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, хурандаа Г.Нэргүй:

-Өнгөрсөн гурван хоногийн хугацаанд угаарын хийнд хөнгөн хордсон  зургаан өрхийн 11 иргэнд эмнэлэгийн тусламж үйлчилгээ үзүүлсэн. Дээрх иргэд дотор долоон хүүхэд, дөрвөн том хүн байна.

НОБГ-т ирсэн 11 дуудлагын гурав нь яндагийн сойлтыг хаасан,  нэг нь түлшээ буруу түлсэн. хоёр тохиолдол нь ханан пийшингийн битүүмжлэл алдсан зэрэг шалтгаанаар дуудлага өгсөн. 

Улаанбаатар хотын иргэдэд өнгөрсөн жил 180 мянга орчим төслийн зуух тараасан байдаг. Стандартын зууханд галлагаа зөв хийж сурмаар байна. Мөн  угаар мэдрэгчийг  зай  дууссан гэсэн шалтгаан салгаж  байна.  Угаар мэдрэгчийн баталгаат хугацаа хоёр жил. Он гарснаас хойш эмнэлэгт угаарын дуудлагаар 32 хүн эмнэлэгт хүргэгдэн ирж, хэвтэн эмчлүүлээд гарсан . Одоогоор  нэг хүүхэд хэвтэн эмчлүүлж байна. Иймд хаврын хуурайшилт эхэлсэн учраас иргэд та бүхнийг анхаарал сэрэмжтэй байхыг хүсье.

Ойн тухай хуульд гуравдугаар сарын 20-оос зурагдугаар сарын  10 есдүгээр сарын 10-аас арваннэгдүгээр сарын 10 хүртэл түймрийн онцгой аюултай үе гэж үздэг учраас эдгээр өдрүүдэд иргэдийг ногоон бүс рүү нэвтрэхийг хуулиар хориглосон байдаг. Ногоон бүсэд гал гаргах, шар өвс шатаах зэрэг зөрчил гарсан тохиолдолд зөрчлийн тухай хуулиар торгууль ноогдуулж, хохирлыг нөхөн төлүүлэх хуулийн заалттай байдаг хэмээн мэдээлэв.


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.