| |
Видео
Шинэ мэдээ
Токио-2020 олимпын наадмыг албан ёсоор хойшлууллаа
Хүн төрөлхтний их баяр цэнгэл болох зуны олимпын наадам Японы Токио хотноо долдугаар сарын 24-ий өдөр эхлэх ёстой байсан. Гэвч Олон улсын Олимпын 2020 оны олимп, паралимпийн наадмыг албан ёсоор хойшлуулж байгаагаа өчигдөр орой мэдэгдлээ.
Японы Ерөнхий сайд Шинзо Абэ ОУОХ-ны тэргүүнтэй олимпын наадмыг нэг жилээр хойшлуулахаар тохиролцсон хэмээн мэдэгдсэн юм. Тиймээс олимп 2021 оны зун хүртэл хойшилж байна. Японы Ерөнхий сайд Шинзо Абе ОУОХ-ны Ерөнхийлөгч Томас Бахтай утсаар ярьсаны дараа энэхүү шийдвэрээ сэтгүүлчдэд дуулгасан аж. Уг нь Японы Засгийн газар олимпын наадмын бэлтгэлээ хангалттай базаагаад байсан ч коронавирусийн тархалт дэлхий нийтийг хамарч, буурахгүй байгаа уичр ийнхүү хойшлуулж байгаа гэдгийг тэрбээр мэдэгдсэн байна.