|
Видео

Шинэ мэдээ

28-05-2020, 09:50

Вирусын тархалт ба дархлаа...

Нянгийн эсрэг эм бол антибиотик юм.

Вирусээр үүсгэсэн өвчний эсрэг антибиотик хэрэглэхгүй.
Вирус нян 2: тэмээ ямаа, ишиг хоорондоо эрс тэс өөр үүсгэгчид.
Вирус маш хувирамтгай тул яг тухайн вирусын эсрэг тохирсон эм хийсэн ч гэсэн дүрсээ хувиргаад тэр эм таарч тохирохоо больчихдог.
Вирусын эсрэг эмчилгээ нь үндсэндээ дархлааны тогтолцоогоор дамжуулж вирусыг устгуулахад чиглэгддэг.
Тиймээс бидэнд үндсэн 2 арга л үлддэг.
Вирусын халдвар авахгүй байх мөн дархлаагаа сайжруулах.
Дархлаа гэдэг мань хүний биеийн зэвсэгт хүчин.
Маш олон төрлийн цэргийн тусгай ангиудаас бүрддэг. Тиймээс бид цэргүүддээ зэр зэвсэг сайн өгөх,хувцаслаж ундлах хэрэгтэй.
⁃ Уураг. Хүний бие бол уургаас бүтдэг.
Дархлааны эсүүд ч мөн адил.
Уургын дутагдал дархлааны шинэ эсүүд үүсэхэд сөргөөр нөлөөлдөг.
Тиймээс уургын агууламж өндөртэй хоол идэх хэрэгтэй.
Улаан мах, өндөг, шош зэрэг.
⁃ Төмөр. Дархлааны эсүүдийн гол зэвсэг нь ферментүүд. Ферментийн гол найрлага нь төмөр. Төмрийн исэлдэх процессыг ашиглаж дайснаа залгиж устгадаг. Тиймээс төмрийн дутагдлыг нөхөх, төмрийн агууламж өндөртэй элэг, мах идэх хэрэгтэй.
⁃ Ус. Бие дотор дархлааны эсүүд цус тунгалгын усан орчинд сэлж байлдах газраа очдог. Тиймээс цус шингэн байх нь ач холбогдолтой. Эс дотор үүссэн бодисын солилцооны хог шаар, үрэвслийн тулаанд үрэгдсэн эсүүдийг усаар дамжуулж цэвэрлэж биеэс гадагшлуулдаг. Шээс , өтгөн, нус, цэр, хөлс бүгд бие цэвэрлэх замууд. Ус бага багаар их хэмжээтэй уух нь чухал.
⁃ Агаар

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.