|
Видео

Шинэ мэдээ

САЙН МЭДЭЭ: Хятадад халдвартай хүмүүсийн 70 гаруй хувь нь эдгэрчээ

 

САЙН МЭДЭЭ: Хятадад халдвартай хүмүүсийн 70 гаруй хувь нь эдгэрчээ

 

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын захирал Тедрос Адханом Гебрейесус Хятадад коронавирусний халдвараар өвчилсөн иргэдийн 70 гаруй хувь нь бүрэн эдгэрсэн талаар мэдэгдлээ.

"Хятадад бүртгэгдсэн 80 мянга гаруй тохиолдлын 70 гаруй хувь нь эдгэрсэн. Энэ нь 58.6 мянган хүн эдгэрсэн гэсэн үг юм” гэж ДЭМБ-ын захирал мэдэгдэв.

Хятадад хийсэн судалгаагаар "COVID-19”-ийн халдвараар нас барж байгаа хүмүүсийн 20 хувь нь 80-аас дээш насныхан байжээ. Хятадын мэргэжилтнүүдийн дүгнэж байгаагаар шинэ төрлийн коронавирусний халдварын тархалт зургаадугаар сарыг хүртэл үргэлжлэх төлөвтэй байгаа аж.

Засгийн газраас тогтоосон өндөржүүлсэн бэлэн байдлын үед иргэд та бүхэн "COVID-19” вирусийн халдвараас сэргийлж, иргэний үүргээ хариуцлагатайгаар биелүүлэн, мэргэжлийн онцлогоос хамаарах эрсдэлийг тооцоолж, эрүүл мэндийн байгууллагаас өгч буй зөвлөмжийг мөрдөж ажиллахыг уриалж байна.

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler