| |
Кира Найтли дахиж нүцгэлэхгүй
34 настай жүжигчин, Холливүүдийн од Кира Найтли The Financial Times сэтгүүлд ярилцлага өгөхдөө дахиж кинонд нүцгэлэхгүй гэж яагаад шийдсэн тухайгаа тайлбарласан байна.
Жүжигчин бүсгүй киноны зураг авалтын үеэр нүцгэлэх шаардлага гарах үеэр эмээж бэргэлгүй зургаа авахуулчихдаг байсан бол эх хүн болсноосоо хойш энэ асуудлаар ихэд эргэцүүлэн тунгаах болсон гэнэ.
Кира болон түүний нөхөр Жэймс Райтон нар дөрвөн настай Эди, нэг ойтой Далила гэсэн хөөрхөн охидын эцэг эх билээ.
"Хөх маань унжчихсан” хэмээн маазрах жүжигчин бүсгүй "Үнэн хэрэгтээ би өөрийнхөө бие галбиртаа туйлын сэтгэл хангалуун байдаг. Гэхдээ киноны зураг авалтын багийнхны өмнө нүцгэлэхийг бас хүсэхгүй байна. Одоо биеэ бусдад гайхуулаад байх шаардлагагүй гэж бодох болсон” хэмээн Кира өгүүлжээ.
Эх сурвалж www.wikimon.mn
24news.mn