|
Видео

Шинэ мэдээ

ЯПОН: Олимпыг хойшлуулахгүй

 

ЯПОН: Олимпыг хойшлуулахгүй

 

Япон улс 2020 оны Зуны Олимпын наадамд бэлтгэх ажлаа үргэлжлүүлсээр байгаагийн дээр шинэ төрлийн титэм вирусийн улмаас наадмыг цуцлах эсвэл хойшлуулах нь байж болшгүй зүйл гэж Японы сайд Сэйко Хасимито мэдэгджээ. 

 

"Наадмыг цуцлах эсвэл хойшлуулах нь байж болшгүй. Тамирчид гагцхүү бэлтгэлдээ анхаарах боломжтой уур амьсгалыг бид бүрдүүлэх ёстой" хэмээн сайд мэдэгджээ.

 

Түүнчлэн, зохион байгуулагчид болон Олон улсын Олимпын хороо хамтран ажилласан хэвээр байгааг онцолсон байна.

 

Өмнө нь тэрбээр Японд зохиогдох Олимп болон Паралимпийн наадмыг зун биш харин оны сүүлээр болгон хугацааг хойшлуулж болох талаар мэдэгдэж байсан ч энэ удаад ийнхүү "хойшлуулах боломжгүй" гэж мэдэгджээ.

 

Энд дуулгахад, шинэ төрлийн титэм вирусийн нөхцөл байдлаас үл хамааран Токио-2020 наадамд оролцох бэлтгэлээ үргэлжлүүлэхийг Олон улсын Олимпын хороо тамирчдад хандан гуравдугаар сарын гуравны өдөр уриалсан юм. Түүнчлэн өнгөрсөн сарын сүүлээр Японы Ерөнхий сайд Шинзо Абэ ийм уриалга гаргаж байлаа. 

 

 

Г.Бямбасүрэн

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler