|
Видео

Шинэ мэдээ

ДУНДГОВЬ АЙМГИЙН МХГ-ААС СУМДЫН ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨВҮҮДИЙН БЭЛЭН БАЙДЛЫГ ШАЛГАЖ БАЙНА

ДУНДГОВЬ АЙМГИЙН МХГ-ААС СУМДЫН ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨВҮҮДИЙН БЭЛЭН БАЙДЛЫГ ШАЛГАЖ БАЙНАМонгол Улсын Ерөнхийлөгчийн 10-р зарлиг, Засгийн газрын 62-р тогтоол, МХЕГ-ын даргын A/28 тушаалын дагуу өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжсэнтэй холбогдуулан МХЕГ-ын даргын 2020 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 01/01 тоот албан даалгаврын хэрэгжилтийг хангуулах үүднээс Баянжаргалан, Өндөршил, Гурвансайхан сумын Эрүүл мэндийн төвүүдийн тусгаарлах өрөөний бэлэн байдалд хяналт шалгалт хийхэд 60-70 хувьтай байлаа. Нийтлэгээр тусгаарлах өрөөнд илэрч буй дутагдлууд:

1. Эмч, эмнэлгийн ажилчдын өмсөх хамгаалах хувцас хэрэгслийн нөөцийг тусгаарлах өрөөнд байрлуулсан;
2. Спиртэн суурьтай гар халдваргүйтгэх бодис, гар арчих нэг удаагийн сальфетка байхгүй;
3. Ариутгал, халдваргүйтгэлийг журмын дагуу хийж гүйцэтгээгүй;
4. Дуут дохио, холбоо мэдээллийн хэрэгслээр хангаагүй;
5. Тусгаарлах өрөөнд байвал зохих эм, тариагаар бүрэн хангагдаагүй;
6. Хүчилтөрөгч өтгөрүүлэгч, соруулах аппаратны нэрмэл усанд хаяг байрлуулаагүй;
7. Ариутгал, халдваргүйтгэл хийсэн хөтөлгөө, бүртгэл байхгүй;
8. Хамгаалах хувцас хэрэгслийг зөв өмсөх, тайлах ажиллагаа хангалтгүй;
9. Хамгаалах хувцас хэрэгслийн нөөцийг бүрэн тооцоолоогүй, дутуу бүрдүүлсэн / 1 өдрийн нөөцтэй/ зэрэг нийтлэг дутагдлууд илэрсэн.
Дээрх дутагдлуудын 88 хувийг шалгалтын явцад арилгууллаа. Гурвансайхан сумын эрүүл мэндийн төвийн тусгаарлах өрөөнөөс 8 нэр төрлийн 8 ширхэг 21510 төгрөгний үнэ бүхий хадгалах хугацаа дууссан дусал, тариаг илрүүлж, газар дээр нь устгууллаа. Тус 3-н сумын Эрүүл мэндийн төвийн нийт 38 эмч, эмнэлгийн ажилчдад хувийн хамгаалах хувцас хэрэгслийг өмсөх, тайлах дарааллаар дадлага сургуулилт хийлээ.

Хяналт шалгалт үргэлжилнэ...

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.