|
Видео

Шинэ мэдээ

ДУНДГОВЬ АЙМГИЙН 2019 ОНЫ ШИЛДЭГ ТӨРИЙН БАЙГУУЛЛАГА, ШИЛДЭГ СУМДУУД ТОДОРЛОО

ДУНДГОВЬ АЙМГИЙН 2019 ОНЫ ШИЛДЭГ ТӨРИЙН БАЙГУУЛЛАГА, ШИЛДЭГ СУМДУУД ТОДОРЛООДундговь аймгийн Засаг даргын эрхлэх хүрээний 22 агентлаг, 15 сумын ЗДТГ-ын 2019 оны үйл ажиллагааны үр дүнгийн үнэлгээний дүн гарчээ. Дээрх дүнг хоёрдугаар сарын 17-нд хуралдсан Засаг даргын Зөвлөлийн хурлаар  хэлэлцэн баталгаажууллаа.  

Дээрх байгууллагуудын үйл ажиллагааг "Бодлогын баримт бичгийн хэрэгжилт", "Байгууллагын чиг үүргийн үзүүлэлт", "Байгууллагын нээлттэй байдлын үнэлгээ" гэсэн үндсэн гурван бүлгийн хүрээнд үнэлж, 22 агентлагийн үнэлгээг дунджаар 90,8 хувьтай үнэлсэн бол 15 сумын үнэлгээ 84,2 хувьтай.

Энэ нь өнгөрсөн оны үнэлгээний дүнгээс ахисан байна. Агентлагуудаас үйл ажиллагааны үр дүнгийн үнэлгээгээр Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газар, Онцгой байдлын газар, Байгаль орчин, аялал жуулчлалын газар тэргүүлж, нийт 13 байгууллага 90-ээс дээш оноо авч, "Санаачилгатай сайн” хэмээн үнэлэгдсэн бол 15 сумаас Сайнцагаан сум энэхүү үнэлгээг авч, бусад сумдаа хошуучлав.

Өнгөрсөн жилийн үнэлгээгээр "Санаачилгатай сайн” үнэлгээг авсан сум байгаагүй бөгөөд энэ жил Сайнцагаан сум ийнхүү оноогоо ахиулсан амжилтаар "Хулгана” жилийг угтаж байна.

Харин 15 сумаас "Бүтээн байгуулалт, иргэн төвтэй төрийн үйлчилгээний жил”-ийн ажлаараа Баянжаргалан, Эрдэнэдалай сум санаачилгатай ажиллаж, удаах байруудад шалгарчээ. Бусад сумдын хувьд 70-82 хувьтай "Хэвийн ажиллаж байна” гэж үнэлэгдсэн аж.

 

Аймгийн ЗДТГ-аас өнгөрсөн нэгдүгээр сарын сүүлч, хоёрдугаар сарын эхээр хэвлэл мэдээлэл, ТББ-уудыг оролцуулан нээлттэй хэлэлцүүлэг зохион байгуулж, бүх агентлагууд болон сумдууд 2019 онд хэрэгжүүлсэн үйл ажиллагааны тайлангаа тавьж, харилцан туршлага судалж нээлттэй хэлэлцүүлэг зохион байгуулсан нь онцлог үр дүнтэй байлаа.  

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.