|
Видео

Шинэ мэдээ

26-01-2025, 22:32

“Alibaba” коронавирусний халдварын талаар үнэгүй зөвлөгөө өгөх үйлчилгээ эхлүүлжээ

“Alibaba” коронавирусний халдварын талаар үнэгүй зөвлөгөө өгөх үйлчилгээ эхлүүлжээ

 БНХАУ-ын зүүн нутгийн Жэзян мужийн Ханжоу хотод төвтэй онлайн худалдааны "Alibaba” компани тус улсад уушгины шинэ хэлбэрийн хатгалгаа дэгдсэнтэй холбоотойгоор үүссэн эмнэлгийн ачааллыг багасгах зорилгоор зарим платформдоо үнэгүй зөвлөгөө өгөх үйлчилгээ нэвтрүүлж эхэллээ гэж Шанхай хотын мэдээллийн "Ицай глобал" хэвлэл мэдээлжээ.


Үйлчилгээг "Taobao" онлайн дэлгүүр болон "Alipay” төлбөрийн системийн гар утасны апплейкшнээр авч болно. Хэрэглэгчид зөвхөн эмчийн зөвлөгөө аваад зогсохгүй вирусний тархалтын талаарх хамгийн сүүлийн үеийн албан ёсны мэдээллийг цаг тухайд нь авах боломжтой байна. Уг үйлчилгээнд хандсан хүмүүсийн 90 гаруй хувь нь вирусний халдвараас өөрийгөө хэрхэн хамгаалах, мөн эмчлэх аргын талаар зөвлөгөө авахыг хүсжээ. Шинэ үйлчилгээг эхлүүлснээс хойш эхний 24 цагт 400 мянга орчим хэрэглэгч хандсан бөгөөд тэдний 97 хувь нь одоо хамгийн хүнд байдалтай байгаа Хубэй мужийн оршин суугчид байсан байна.


"Alibaba” компанийн төлөөлөгчдийн мэдээлснээр, Хятадын янз бүрийн бүс нутгийн хэдэн зуун эмч зөвлөгөө өгч байгаа аж.

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler