|
Видео

Шинэ мэдээ

Өрхийн амжиргааны судалгаанд хамрагдаж хүүхдийн мөнгөө авах боломжтой

 

 

Өрхийн амжиргааны судалгаанд хамрагдаж хүүхдийн мөнгөө авах боломжтой2020 оны нэгдүгээр сарын 1-ны өдрөөс эхлэн өрхийн амжиргааны түвшин тогтоох судалгаанд хамрагдсан өрхийн 0-18 насны бүх хүүхдэд амжиргааны түвшин харгалзахгүй хүүхдийн мөнгө олгох болсон. Иргэд өрхийн мэдээллийн нэгдсэн санд бүртгэлтэй эсэхээ харьяа сумын хөдөлмөр эрхлэлт, халамжийн асуудал хариуцсан мэргэжилтэнд хандан шалгуулах, хэрвээ бүртгэлгүй бол тусгай анкетын дагуу өргөдлөө гаргах юм.

 

Энэ ажил Дундговь аймагт ямар хэмжээнд ямар явагдаж байгааг аймгийн ХХҮГ-аас тодрууллаа.

Дээрх хугацаанд нийт 60 гаруй өрхөөс хүсэлт хүлээн аваад байгаа бөгөөд 100 гаруй иргэнд мэдээлэл зөвлөгөө өгч ажилласан байна. Аймгийн хэмжээнд 2017 оны байдлаар 9100 өрхийг түүврийн аргаар уг судалгаанд хамруулсан бөгөөд 2 сар тутамд иргэдийн хүсэлтээр тус судалгааг хийсээр байна. Одоогийн байдлаар уг мэдээллийн санд 10467 өрхийн мэдээлэл байршуулсан байна.

Харин 2019 оны 12 сарын байдлаар 14780 хүүхэд аймгийн хэмжээнд хүүхдийн мөнгө авч байсан байна. Тэгэхээр 1363 хүүхэд өнгөрсөн онуудад хүүхдийн мөнгө аваахгүй. Он гарсаар Дундговь аймагт 65 хүүхэд шинээр мэндэлсэн бөгөөд эдгээр хүүхдүүд ч мөн адил хүүхдийн мөнгө авах боломж нээгдэж байгаа.

Иргэд хүсэлт гаргахаар ирэхдээ хүүхдийн төрсөний гэрчилгээ, өөрийн иргэний үнэмлэхний хуулбарыг авчирна. Мэдээллийн санд бүртгүүлэх хүсэлт гаргасан сараас нь тооцож Хүүхдийн мөнгө олгох тул 1 сардаа багтаан халамжийн ажилтанд хандахыг зөвлөж байна.


 

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler