![]() |
Видео
Шинэ мэдээ
С.Эрдэнэ гишүүний суудлаа өв залгамжлуулна
АН-ын дарга С.Эрдэнэ ирэх УИХ-ын сонгуульд хүүгийнхээ нэрийг дэвшүүлэхээр болжээ. Эх сурвалжийн мэдээллээр тэрээр өөрийнхөө суудлыг өв залгамжлал хэлбэрээр ийнхүү улс төрд хүүгээ оруулж байгаа нь намын нөхдөд нь таалагдахгүй байгаа аж.
Түүнчлэн, АН-аас нэр дэвшигчид ирэх сонгуульд тойрог авахын тулд намын даргадаа 100 сая төгрөгийг 3 хувааж хандив болгон өгөх сурагтай.
Өөрөөр хэлбэл, АН-аас нэр дэвшихийг горилогчид 40сая, 40 сая, 20 сая гэсэн хэлбэрээр хандиваа өгөх юм байна.
TAC.mn
