|
Видео

Шинэ мэдээ

Өнгөрөгч долоо хоногт Дундговь аймгийн дулааны шугаманд дахин нэг гэмтэл гарлаа

Өнгөрөгч долоо хоногт Дундговь аймгийн дулааны шугаманд дахин нэг гэмтэл гарлаа

 

Дундговь аймгийн дулааны эрчим хүчний "Тэвшийн говь” ХХК-ийн нэгдүгээр зуухны баруун талын гурав дахь худгаас хойшоо чиглэлд явсан гол магистрал шугамд гэмтэл гарсан байна гэсэн мэдээллийн дагуу тус байршилд очиж ажилласан юм.


Энэ үеэр ОБГ, МХГаймгийн Онцгой комисс, аймгийн ЗДТГ-ын холбогдох мэргэжилтнүүд хүрэлцэн ирж, нөхцөл байдалтай танилцсан байлаа.

Гэмтэл гарсан газрыг олохын тулд "Анд” Плаза хэмээх үйлчилгээний төвийн байрны үүдний довжоог буулгах ажил хийгдэж байсан юм. Ингэх болсон шалтгааныг тодруулахад шугамын хамгаалалтын зурвас дээр байрласан байгаа учраас яг хаанаа, ямар хэмжээний гэмтэл гарсныг мэдэх боломжгүй байна гэсэн тайлбарыг өгсөн билээ. Сүүлийн үед шинээр барилга, байшин барихдаа дулаан өгдөг байгууллагын зөвшөөрлийг авахаа больчихсон учраас ийм байдал үүсэж байна. Хэрэв энэ байдлаараа удвал шугам хөлдөх ч аюул учирч магадгүй байсан юм. Гэсэн хэдий ч "Тэвшийн говь” ХХК-ийн ажилтнууд 13 цаг тасралтгүй ажилласны хүчинд гэмтлийг илрүүлсэн бөгөөд 2 цагын түр зогсолт хийж үйлчилгээг хэвийн байдалд нь оруулан ажиллаж байна.

Энэ үеэр тус ХХК-ийн техникийн бүрэн бүтэн байдал хариуцсан слесарь н.Ганбаттай хийсэн ярилцлагыг хүргэж байна.

Сайн байна уу хэзээнээс эвдрэл гарсан талаар мэдсэн бэ? Эвдрэлийг ямартаа ч хийж дуусгалаа.  

Өнгөрөгч долоо хоногт Дундговь аймгийн дулааны шугаманд дахин нэг гэмтэл гарлаа

-       Тийм ээ. Нэлээд хүнд нүсэр ажил боллоо шүү. Төв магистраль шугам дээр барилга байшин байхгүй байвал бид гэмтлээ олоод л гэмтэлтэй газрынхаа дээрээс хавтангаа аваад л гагнуур хийдэг. Энэ удаад бол Анд плаза төврүү орж гардаг довжоо нь магистрал шугам дээр баригдсан байсан учраас л цаг алдсан, хүч их орсон ажил боллоо. Бид тэр цементэн талбай өндөр довжоог бүтэн 8 цаг балбаж техникийн хүчээр л дөнгөж талыг нь буулгаж байж хавтандаа хүрсэн. Төв магистраль шугам  хоёр газар хагарсан байсныг бид гагнасан.

Гэмтэл энд гарсан гэдгийг хэрхэн тодорхойлсон бэ?

-       Манай Тэвшийн говь ХХК ний дулааны нэгдүгээр  уурын зуухны баруун талын гурав дахь худагын орчимд ус алдаад байгаа гэмтлийг бид 3 хоногийн өмнө олж тогтоосон. Яг хаанаас нь ус алдаад байгаа нь тодорхойгүй маш их хэмжээний ус алдсан байсан. Тэгээд худагт ороод гэмтэл олохоор гар чийдэн тусган төв магистраль шугамд хүрч очихоор мөлхөж  явах шаардлага гарсан. Халуун ус өөдөөс  алдаад худаг дүүрэн усан дундуур 100 метр газар мөлхөж төв магистраль шугаманд хүрч гэмтлээ олсон.

Тухайн үед нэлээн хүнд нөхцөлд ажиллаж ээ ?

-       Үүрэг шүү дээ. Бид чинь өглөө нарнаас үдшийн бүрийг хүртэл ажиллаж, айл өрх бүрийг, албан газрыг дулаан өвөлжүүлэх хатуухан үүрэг хүлээсэн хүмүүс дээ  /инээмсэглэв/  

Одоо үйл ажиллагаа нь хэвийн явагдаж байна уу?

-       Одоо манай Тэвшийн говь ХХК дулааны нэгдүгээр уурын зуух хэвийн болсон. Ер нь гэмтэл олдохгүй ч юм уу, барилга байшингийн довжоог хурдан хугацаанд буулгаж гэмтэлдээ хүрэхгүй л бол хөлдөх аюултай маш ноцтой байдал үүссэн ш дээ. Манай нэгдүгээр зуухны энэ шугамаас чинь Хүмүүнлэг сургууль, Монгол банк, хас банк, холбоо, хүмүүнлэг сургууль гээд төвийн маш олон байгууллага халдаг юм.

Мэдээж үйл ажиллагааны доголдол гарахад тухайн байгууллага алдагдал хүлээнэ. Танай байгууллага хэдий хэмжээний зардал гарсан бэ?

-       Зөвхөн зогсолт хийсэн албан газруудаас 3,2 сая орчим төгрөг, За бага оврын трактор хөлслөх гээд зэрэг бусад зардалд 750 гаруй мянгат төгрөг зарцуулаад байна гэж манай санхүүгээс хэлсэн.

Гэмтэл гарсан гол шалтгаан нь юу байсан бэ? Хэн энэ хариуцлагыг хүлээж энэ алдагдлыг арилгах бол ...

-       Тэрийг би хэлж мэдэхгүй байна аа. Гэхдээ манай шугамууд маш их хуучирсан, ашиглалтын хугацаа гэж ярихаасаа бүр хүүхдийн зулай шиг болчихсон, гэсэн хэдий ч аймгийн удирдлагуудын өгсөн үүргийн дагуу манайх бүх зуухныхаа шахуургын хүчин чадлыг нэмэгдүүлсэн нь энэ мэт гэмтэл гарахад нөлөөлсөн байх магадлалтай гэж үзэж байна.

Ярилцсанд баярлалаа. Тус аймагт дулааны эрчим хүчний үйлчилгээ эхэлснээс хойш дор хаяж 3 удаагийн гэмтэл гарсан байна. Манай редакцын зүгээс Дундговь аймгийн шугам шүлжээний насжилт, засвар шинэчлэлийн талаар дэлгэрэнгүй мэдээлийн та бүхэндээ хүргэн ажиллах болно. 

 


Өнгөрөгч долоо хоногт Дундговь аймгийн дулааны шугаманд дахин нэг гэмтэл гарлаа

 


 

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.