|
Видео

Шинэ мэдээ

АНУ-ын конгресс тамхи татах насны босгыг 21 болгон нэмэгдүүлжээ

АНУ-ын конгресс тус улсын иргэдийн уламжлалт тамхи болон электрон тамхи татахыг зөвшөөрөх насны босгыг 21 болгон дээшлүүлжээ.

Шинэчилсэн хууль ирэх зунаас хэрэгжиж, никотин агуулсан бүх төрлийн бүтээгдэхүүнийг хамрах гэнэ.

Өнөөдөр АНУ-д тамхи татахыг зөвшөөрөх насны босгын доод хэмжээ 18 байдаг бөгөөд муж улсуудын бараг тал хувь нь үүнээс дээш байхаар тус тусын хуулиар тогтоосон байдаг.

Сүүлийн жилүүдэд Америкийн өсвөр үеийнхний дунд электрон тамхины хэрэглээ нэмэгдэж байгаа нь ийм арга хэмжээ авахад хүргэсэн байна. 2018 оны засгийн газрын тоо баримтаас үзвэл Америк даяар 3.6 сая дунд, ахлах сургуулийн сурагч электрон тамхи хэрэглэж байжээ.

Өмнөх онд нь энэ үзүүлэлт 1.5 сая байсан гэнэ. Энэ онд электрон тамхитай холбоотой учир битүүлэг өвчин гарч, өнөөдрийн байдлаар 40 орчим хүн амиа алдаад байгаа. Уг өвчний учир шалтгааныг тогтоохоор АНУ-ын эрүүлийг хамгаалах байгууллагууд ажиллаж байгаа ч үр дүнд хүрээгүй байна.

Эх сурвалж: Engadget

Э.СЭМҮҮН, IKON.MN


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.