|
Видео

Шинэ мэдээ

М.Энхболд: Над руу ухасхийсэн хүний гарт хутга байгаагүй

М.Энхболд: Над руу ухасхийсэн хүний гарт хутга байгаагүй

МАНАН бүлэглэлийг нураах ард түмний тайван жагсаалын үеэр иргэний нийгмийн байгууллагуудын төлөөлөл Л.Оюун-Эрдэнэ, Ж.Батзандан, Т.Аюурсайхан, Л.Болд, Х.Нямбаатар нарын гишүүдтэй хамт УИХ-ын экс дарга М.Энхболдын албан өрөөнд уулзалт хийсэн.

 

Уулзалтын үеэр иргэний нийгмийн төлөөллөөс М.Энхболд дарга руу хутга барьж дайрсан гэх мэдээлэл гарсан. Энэ талаар өнөөдөр УИХ-ын экс дарга М.Энхболд цахим хуудсаараа дамжуулан "Над руу ухасхийсэн хүний гарт хутга байгаагүй. Харин хамгаалалтын албаныхан хутга хураасан гэж надад танилцуулж байсан. Би тэр үед ордны доторх болон гаднах нөхцөл байдлыг сайн мэдэрч байсан тул энэ асуудлыг дэвэргэх шаардлагагүй гэж хэлсэн" хэмээн тайлбар хийсэн байна. 

 

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler