![]() |
МУГЖ С.Цогтсайхан Санхүүгийн хямралтай хүнд үеүүдэд ч Манай Үндэсний урлагийн их театрт Зрителгүй гээд тоглолтгүй байсан үе байгаагүй

Таны бага насны дурсамжаас ярилцалагаа эхлүүлье.
<!--Хөдөө малчин айлын хүүхэд ямар байдаг бэ. Яг тэгэж л өссөн хурга ишиг, цагаан идээ сааль сүү хийх гээд л бүгдийг хийдэг байлаа. Сумынхаа 8 жилдийн сургуульд 1980 онд орж, 1988 онд төвийн 10 жилийн нэгдүгээр сургуулийг төгсөж байсан.
Дотуур байранд сууудаг байсан уу?
<!--Тэгэлгүй яах бэ. Дотуур байр гэдэг чинь хүүхдийг их бие даалгана, бас дүү нараа арчилж, асрах гээд их ажил сургадаг, миний сурагч нас оюутан үе цөм дотуур байранд өнгөрсөн.
Нутагтаа хир их очиж байна.
<!--Өө нутагруугаа их ойр ойр гүйдэг шүү. Жилдээ 2-3 очдог. Миний ээж ах дүү нар одоо Дэлгэрхангай сумандаа байдаг.
Монголчуудын хувьд олуулаа айл их бахархал хүндлэлийг хүлээсэн байдаг. Цогтсайхных их өнөр өтгөн айл гэж соноссон. Урлагийн хүн олон хүүхэд төрүүлж өсгөнө гэдэг амаргүй даваа юм шиг санагддаг.
<!--Тэгэлгүй яах бэ. Манай ээж 6 хүүхэдтэй алдарт эхийн 2-р одонтой, би бас алдарт эхийн одонтой. Оюутан байхдаа том хүүгээ гаргасан. Уран бүтээлээ ид хийж байх үедээ хэсэг ганц хүүхэдтэй явсан. Миний том хүү дүү нараасаа арав гаран насаар ах. Гурван дүүтэй бас манай гэр бүлийн хүн хүүхдүүдээ халамжлах ажилдаа их эвлэгхэн, миний том хүү бас дүү нараа салхинд гаргахаас эхлээд аавдаа их тусалдаг байсан.
Хувь хүний өөрөө өөрийгөө тодорхойлсон тодорхойлолт их сонирхолтой санагддаг. Та өөрийгөө хэрхэн тодорхойлох бэ?
<!--Хүн өөрийгөө тодорхойлодог юм уу /инээв/. Гэхдээ би өөрийгөө нээх муу эмэгтэй гэж боддогүй ш дээ. Аав ээжийн минь олгосон амьдрах ухаантай, ямарваа нэг юманд хөл адлчихгүй, юм болгон дээр ач холбогдол өгөөд л, хямсаганаад байдаггүй. Зарим хүмүүс эршүүд муухан эр хүнээс дээр гэж хэлдэг байсан тухайн үедээ их онгирдог байлаа. Одоо бодохоор тэр нь зөв ч юм үү эмэгтэй хүнийг эрэгтэй хүн гээд байх нь гэж боддог. /инээмсэглэв/
Уран бүтээл туурвих дуучин болох гараа хаанаас эхэлсэн бэ?
<!--Бидний багш нар их авъястай, хүүхдийг авъясыг чин сэтгэлээсээ хөгжүүлдэг, хөдөлмөрч хүмүүс байсан. Манай нутгийнхан чинь бас их авъястай ш дээ хөгжим, хөөмийн, бүжиг, жүжиг гээд бүх соёл урлагийн салбарт амжилттай явдаг. Хүүхэд байхад дуулана, бүжиглэнэ, спортоор хийчээллэнэ. Бас манай эмээ, ээж хоёр найранд дуучнаар уригдаж их дуулдаг байсан тэний авъяс бас өвлөгдсөн байх. За тэгээд хавар болохоор мал төлөө голно. Наадам болно хурдан морьны хүүхдүүд зээ татна. Манай нутагт сайхан зээ татдаг их олон хүмүүс байсан юм билээ. Би хурдан морь унаж байгаагүй ч бас мэддэг. Намар гүү бариад л цөөн цөд гээд л энэ бүхэнийг сонсон өссөн нь их нөлөөлсөн байх. Урлагийн үзлэг болоход анх "Шалзад баахан шарга”, "Жороо баахан улаан” гээд дууг заалгаж уртын дуу дуулж байлаа.
Дуулаачийн мэргэжлийг хэрхэн эзэмшисэн бэ?
<!--Миний яг дуулаачийн мэргэжлийн багш бол МУГБ, нэрт уртын дууч Ц.Дэлгэр тухайн үед намайг 8 жилийн сургуулийн сурагч байхад МУБД сургуулийн уртын дууны ангийн оюутан байсан, манай нутгийн хүргэн болж очиж хүүхдүүдэд уртын дуу зааж байлаа. Аймгийн 10 жилийн сургуульд ирээд МУГЖ А.Дүнжмаа багшийн шавиар орж 2 жил сургалцсан. МУГЖ А.Дүнжмаа багшийн суурийг нь тавьж өгсөн олон сайхан уртын дуучид байдаг.
Таныг Орос явах гэж байхад нь болиулж байсан гэж сонсож ...
<!--Тийм тухайн үеийн аймгийн соёлын ордны удирдлагуудад маш их баярлаж явдаг. Одоо урлагийн гавьят зүтгэлтэн Дашням, Соёлын хэлтсийн дарга Нарангэрэл гэдэг эгч байсан. "Красний арми” гэдэг хөгжмийн сургуульд явах гээд шалгаруулалтанд ороод тэнцчихсэн бүх материалаа явуулчихсан байсан чинь энэ хүүхэд нутаг орныхоо уртын дуучдыг уламжилж явах ёстой хүүхэд гэж тэр хойшоо явсан материалыг татуулж авч байсан. Тэр сургуулийг төгөссөн бол соёлын төвийн эрхлэгч, эсвэл хөгжмийн багш л болох байсан байх. Яах бэ хүүхэд болохоор сургууль дээр хүмүүс ирээд шалгаруулалт хийсэн саваагүйтээд л тэрэнд нь ороод тэнцчихсэн. За тэгээд материалаа аваад сургуульдаа орох гэсэн Соёл урлагийн их сургуулийн элсэлт дүүрчихсэн стибент байхгүй, сургуульдаа төлбөр төлж суралцаж байсан. Би бараг соёл урлагийн сургуулийн анхны төлбөр төлсэн сурагч нь байх. Тэгээд тэр зардыг манай Дэлгэрхангай сумын "Шинэ зам” нэгдлээс сургалтын төлбөрийг маань өгч стибентийг бас давхар олгож суралцуулсан. Тэр үед манай сумын даргаар Ж.Адъя дарга ажиллаж байсан. Одоо ямар нэг өөр зүйлрүү хазайхгүй зөвхөн уран бүтээлээ туурьваад явж байгаа нь энэ хүмүүсийн их итгэл зүтгэлийн хүч юм болов уу даа гэж боддог.
Таны хувьд гавьяа шагнал гэж юу бэ?
<!--Алтыг зүлгэх тусам л өнгө ордог гэдэг шиг яг л ид хийж бүтээж байх үед нь л шагнаж урамшуулж байх хэрэгтэй юм шиг санагддаг. Мэдээж гавьяат аваад маш их баярлалсан. Нутаг усныхан маань ч их баярласан тэр их сайхан мэдрэмж байсан.
Дэлгэцийн болон тайзны уран бүтээлүүдээсээ дурьдвал.
<!--Бид нар оюутан байхаасаа л баярын нэвтрүүлгүүдэд их ордог байлаа. Үндэсний урлагийн их театрын тайзанд тавигдсан "Сүнжидмаа дуурь”-ийн гол дүр Сүнжидмаа, Их зохиолч Д.Нацагдоржийн "Учиртай гурван толгой” дуурийн хамгийн анх тавьсан эх тавилтаар нь тавихад Нансалмаад тоглосон, телевизийн зохиомжит нэвтрүүлийг бүхий л маануудын дүрийг бүтээсэн байдаг. Алгирмаа, Сийриймаа, Хандармаа гээд сайхан сайхан дүрүүдэд тоглосон байдаг. Бас 2005 онд Нагаанбуу зохиолчийн "Их төрийн голомт” гэдэг киноны Өэлүн эхийн дүрд тоглож байсан. "Хүйтэн зун” гэдэг киноны Дэнсмаа гээд бас л маа.
Алива уран бүтээлчид хүсэж зорьж хийсэн бүтээл, маш их хүч гаргаж хийсэн бүтээл гэж байдаг түүнээсээ хуваалцавал.
<!--За яах бэ. Би Сүнжидаад анхлан тоглоогүй. Ариунаа гэж мундаг дуучин, нэргүй гавьяат, Сарантуяа гавьяат гээд олон хүн тоглож байсан. Би энэ бүрд тоглох юмсан гэж маш их хүсдэг байсан. дууг нь цээжлээд, үйл хөдлөлийг нь тэмдэглэж, хамгийн их дуртай авсан дүр. Бас Өэлүн ээжийн дүр би их гоё дүр авчихлаа даа гэж бодож зургийн талбайд очсон жаахан залуудсан, Хасар Жагай ах Тэмүүжинд тоглосон. Намайг хөгшин болгож будаад Жагай ахыг залуу болгож будаж байсан. Тэр кинонд нэг морьтой давхидаг хэсэг байсан. Энэ охиныг яаж энэ хэсгийг авхуулна аа гээд хойшоо их тавьж байсан гэсэн. Тэгээд яг зураг авалт болоход барьж ирсэн морийг нь голоод өөр морь авчруулсан. Надад бүр азрага барьж ирээд энийг унаж чадах юм үү гэсэн чадна гээд мордоод тэр хамгийн ахны дүблийг нь авсан байдаг. Яанаа гэж бодож байсан хамгийн амархан чадах хэсэг нь байсан байна ш дээ гэж байсан.
Эр хүн, эмэгтэй хүн ямар байх ёстой бэ.
<!--Хүвь хүн болгоныг л тийм байх ёстой ийм байх ёстой гээд байх нь хир зохистой юм гэсэн бодол надад байдаг. Хүн бүрийн гень, өссөн орчин нь өөр өөр байдаг гэхдээ айл гэрийн ноён нуруу эр хүн гэдэг бол. Их зөв үлгэр дууриалтай байх ёстой юм. Эр хүн гэлтгүй эмэтгэй хүн ч гэсэн их зөв үлгэр дууриалтай байх хэрэгтэй. Эр хүн бол улс орондоо улс орондоо гэхээсээ илүү. Гэр орноосоо л эхлэх хэрэгтэй. Эхлээд үр хүүхэд, эхнэртэйгээ яаж харьцахаас л эхлэнэ. Эмэгтэй хүн гэсэн ялгаагүй.
Үндэсний урлагийн их тетрын уран бүтээлчээс гадна. Соёл урлагийн их сургуулийн дуулаачийн урлагийн багшаар ажиллаж байгаа. Хир олон гавь бэлтгэж байна.
<!--Манай сургууль чинь урлаг соёлын лидрүүд л багшилдаг. Багшийн хувьд би залуухан багш гэхдээ арваад хүүхэд төгөссөн. За шавь нар маань хөдөө орон нутгийн театруудад, гадагшаа үндэсний урлагийг сургатчилах ажилд оролцож байна. Зарим нь дуулаачийнхаа урлагийн чиглэлээр үргэлжлүүлэн суралцаж байна.
Ернө шавь нартаа юу гэж захиж сургаж байна. Хүний үнэт зүйл зарчим ямар байх ёстой юм.
<!--Оюутнууддаа бол мэдээж урлагийн хүн гэдэг талаас нь л ярьдаг. Үзэгчид яах гэж театрт ирдэг бэ? Мэдээж сайн сайханыг үзэж сэтгэлээ сэргээж баясах гэж л ирдэг. Уран бүтээлч хүн төгс байх ёстой. Араггүй л дээ хүүхдүүд дөнгөж суралцаж байгаа учираас зарим нь зөвхөн дуулалтандаа анхаараад хувцаслалтандаа анхаардаггүй ч гэх юм уу олон сул тал байдаг. Нээх хөөрхөн царайтай, сайхан дуулдаг охин хормой нь үрчлээтэй байх юм болохгүй ш дээ. Хөшигний араас гарч ирэхэд л үзэгчид үнэлж эхэлдэг. Дуулахаас гадна хөгжмийн боловсрол их хэрэгтэй, ядаад төгөлдөр хуур дардаг байх хэрэгтэй. Тийм учраас уран бүтээлч хүн бол төгс байх хэрэгтэй. Тэгэж байж өөрийгөө хүндэлнэ. Бусдад үнэлэгдэнэ.
Хүүхдүүдэд юу гэж захидаг бэ? Хүүхдүүдээс тань уран бүтээлч болох хүүхэд байгаа юу?
<!--Манай хүүхдүүд бүгдээрээ л авъястай хөөрхөн дуулна бас бүжиглэнэ. Сургуулийн урлагийн үзлэг, дүүргийн хараацай гээд л оролцож байна. Гэхдээ би яг одоо бол урлагийн хүн болгоно гээд шийдчихсэн юм байхгүй байна. Арай эрт байна.
Уран бүтээлч хүн тасларлтгүй хөгжиж, байх хэрэгтэй. Таны хувьд уртын дуу, ардын дуу, зохиолын дуу аль алийг нь хослуулан дуулдаг. Энэ нь хувь уран бүтээлчдээ сөрөг нөлөөтэй гэж сонсож байсан.
<!--Багшийн зүгээс уртын дуучин хүн зохиолын дуу дуулахад дуртай байдаггүй. Норовбазад багшаасаа ч сонсож байсан. Дэлгэр багшаасаа ч сонсож байсан. Багш нар маань их дургүйцдаг байсан. Зохиолын дуу бол хэмжээтэй учраас амьсгаа тасдана. Уртын дуу уужуу цээл өргөн хоолойгоор дуулдаг. Ернө дуулах урлаг гэдэг талаараа ижилхэн юм шиг боловч өөр урлаг. Харин ардын богино дуу, зохиолын дуу дуулах хоёр бол гайгүй. Хоорондоо сөргөлдөх юм байхгүй одоо ч бас олон сайхан дуулдаг залуучууд энэ төрлүүдээр дуулж байна.
Гэр бүлийнхээ хүний тухай ярьвал.
<!--Бид хоёр арван жилдээ пралел ангид сурдаг байлаа. Би чинь ханьтайгаа суугаад 20 гаран жил болж байна. Оюутан болоод суусан. Биеийн тамирын багш мэргэжилтэй мэргэжилээрээ ажилладаг.
Манай төв халхын аялгуут наадгайн том соёл бол дэмбээний соёл одоо жаахан арагшаа тавигдаад байгаа юм шиг санагддаг.
<!-- Манай нутгынхан чинь уг нь их наргианч улс. Манай ээж бас их сайхан дэмбээддэг. Миний хүүхэд байсан үе одоо үе хоёр их өөр санагдаад байгаа юм. Намар болоод л оюутан буцлаа гэхээр за охин буцна. Орой шуугина гээд л хавь ойрын ах дүү нар цуглаад л хуруудаж, дэмбээдээд л айраг жаахан бага байвал. Айл саахалтын хүмүүс 10,20 литр айраг, 2 литр нэрмэл авч ирээд л сайхан шуугидаг /найрладаг/. Тэнд согтоод л агсам согтуу тавиад л байдаг хүмүүс байдаггүй байлаа. За хөгшин залуу хүүхэд гэхгүй хуруудна, дэмбээдэнэ хожигдсон нь айраг бүлнэ, хонио эргүүлнэ шүү гэж л өссөн. Одоо адуу ховордсондоо ч юм уу. Хүн нь сумын төв аймаг, хотруугаа төвлөрөөд хүн нь багассан юм болов уу гэж боддог. Найр байхаа болсон байна. Гүү барина, тамганы найр хийж байна. Тэнд бол дэмбээдэхгүй байгаа юм. Зарим газар эмэгтэй хүн дэмбээддэггүй гэдэг газар байдаг юм билээ.
Ижий нь энх тунх үр хүүхдүүдээ тойруулаад л нутагтаа сууж байна. Буурлуудынхаа тухай дурасвал.
<!--Миний эмээ 95 нас өнгөрөөд бурхан болсон. Их эрүүл саруул хөнгөн шингэн хүн байсан. Миний эмээ хүлээцтэй, чин сэтгэлээсээ юманд хандадаг хүн байжээ гэж боддог. Тэгээд л ах дүү, төрөл төрөгсөд, хамаатан саднуудыг хооронд нь их холбож өгдөг. Тэр маань тэнд яваа гэнэ. Энэ ингэж гэнэ гээд бүгдийг л ярьж байдаг байсан. Бас бидныг бүхий л зүйлээрээ хамгаалж байж дээ, бид нарыг долоон бурхан, уул хангай, ус, газар шороондоо даатгаж цай сүүнийхээ дээжийг өргөж байдаг тийм л сайхан буурал байлаа. Эмээгийнхээ чин сэтгэлээсээ сүслэн даатгасан тэр даатгалаар л бид нар өдий зэрэгтэй явдаг юм байна л гэж боддог. Би их шүтлэгтэй хүн биш л дээ гэхдээ л ээждээ очоод бурхан тахилдаа мөргөөд за ээж нэг ариулчаарай гээд л утуулаад гардаг. Нэг хөгжилтэй юм санаанд орчихлоо 2000 онд би 6 сараар япон яваад ирлээ. Тэгээд нутагтаа очсон чинь эмээ маань сайн яваад ирсэн үү, их гоё юм үзэв үү гээд ... Би муу хүүгээ сайн яваад ирээрэй гээд л цай сүүгээ өргөөл байсан гэхээр нь тэгээд япон хаана байдаг юм гэсэн чинь бодвол баруун хойн л байдаг байх даа гэж суусан.
Аймаг орон нутагтаа ажиллаач гэсэн урилга ирж байсан уу.
<!-- Орон нутгийнхаа сургалтын төлбөрөөр суралцсан учираас тодорхой хугацаанд ажиллах байсан гэхдээ энэ сайхан улаан байшинд /бидний нэрлэж заншиснаар Драмын театр/ уртын дуучин авна гэсэн зараар шалгаруулалтанд ороод тэнцсэн. Энэ байгууллагадаа тууштай 22 жил ажиллаж байна.
Хамт олныхоо тухай яриач...
<!--Манай хамт олон гэдэг чинь сайхан ш дээ бахархагүй байхын аргагүй. Ардын урлаг талаасаа хамгийн том театр хуучнаар Улсын ардын дуу бүжгийн чуулга, Дараа нь үндэсний дуу бүжгийн эрдмийн чуулга, 2016 оноос үндэсний урлагийн их театр гэдэг нэртэй болсон. Монголын, Дэлхийн бахархал болсон хүмүүстэй мөр зэрэгцэн ажиллаж байгаадаа бахархаж явдаг бас тасралтгүй нэг байгууллагадаа 22 ажиллана гэдэг бол бас багагүй хугацаа Зууны манлай Норовбанзад гуай, Дорждагва гуай хоёулаа манай нутаг за яг уртын дуучдаас ярьвал Сарантуяа гавъят, Нэргүй ардын жүжигчин, манай Х.Эрдэнэцэцэг бид хоёр нэг үе, Банзрагч гуай. Баасанхүү, Сийлэгмаа, Далантай, Эрдэнэцэцэг, Ардын жүжигчин Самбуу гээд олон арван сайхан уран бүтээлчидээрээ бахархаж байдаг.
Борооны дараах мөөг шиг их олон залуу уран бүтээлчид гарч ирж байна. Үүнд та ямар байр суурьтай байдаг бэ?
<!--Энэ бол буруу биш, тэр хүүхүүд өөрсдийн хүсэл сонирхлоороо орж ирж байна бас ч үгүй сайхан авъяастай залуучууд олон байдаг. Гагцхүү энэ уран бүтээчдийг ажлын байраар бүрэн хангах ямар ч боломжгүй. Чөлөөт уран бүтээлч болоод л явж байна. Төгсөгчид хөдөө явж өгөхгүй байна мэргэжлийн урлагийн байгууллага түшээд ажиллана гэдэг бол байнгын бэлтгэл сургуулилттай. Баригадаар явна гээд тухайн уран бүтээлч хөгжиг өсөж дээшлэх боломжууд их байдаг.
Сумдын соёлын төвүүдийн үйл ажиллагааг юу гэж боддог бэ?
<!--Тухайн сумыг хэн удирдаж байна. соёлын төвийн дарга хэн байна гэдэгээсээ шууд хамаардаг. Зарим газар очиход үзэгчид нь бүр нэг гөлийцөн ямар ч юм мэдэрхээ больцон байдаг. Манай сумынхан бол их мундаг ш дээ. Бүхий л тэмдэглэлт өдөр арга хэмжээн дээр байнга буцалж байдаг. Манай сумын сургуулийн дуу хөгжмийн багш Нарантуяагийн хүүхдүүд бол тэр аймгийн урлагийн үзлэг Яргуй гээд бүгийг нь түүж байна ш дээ. Хүүхдүүд нь хүртэл тийм байдаг байхгүй юу. Зөвхөн манай Дундговь биш л дээ. Бүх аймгуудад тоглолтоор явдаг. Хүмүүсээ гэсгээж үзэгчидээ бэлтгэх хэрэгтэй. Зарим сумд нь байр нь хөлдүү үзэгчид нь хөлдүү байдаг үүнийг хараад үнэхээр харамсалтай санагддаг.
Хөлдүү үзэгч гэхээс таныг яг их урлагийн тайзнаа ирэсэн тэр үед үзэгчид их ховор байсан уу?
<!--Үгүй манай театр бол өвөл зунгүй жуулчин их авдаг байсан. Санхүүгийн хямралтай хүнд үеүүдэд ч Манай үндэсний урлагийн их театрт Зрителгүй гээд тоглолтгүй байсан үе байгаагүй ээ. Тасралтгүй тоглолттой байдаг байсан. гадуур тоглолт бас их хийдэг байсан. Гэхдээ одоо бол их өргөн хүрээтэй томоохон хэмжээний тоглолтуудыг их хийж байна. Шинэ шинэ сайхан уран бүтээлчид ч олноороо орж ирж байна.
Дундговь гэхээр таньд хамгийн түрүүнд юу бодогддог бэ?
<!--Дуу хуурын өлгий дундговь нутгийн охин гэж овоглуулж яваагаараа их бахархаж явдаг. Нугийн арга хэмжээ, нутагтаа яваад очиход нээх сайхан ах дүү хамаатан садантайгаа уулзаж байгаа юм шиг л санагддаг. Нутгийн зон олон минь аз хиймортой. Эрүүл саруул элбэг дэлэг байгаарай л гэж ерөөе.
БАЯРЛАЛАА. МАНАЙ СЭТГҮҮЛИЙН УРИЛГЫГ ХҮЛЭЭН АВЧ ЗОЧИНООР ОРОЛЦОСОН ТАНЬД
