![]() |
Видео
Шинэ мэдээ
Миллениалууд ядуу амьдарч, эрт үхэх хандлагатай гэв
Судалгаанаас үзэхэд энэ үеийнхний гол асуудал нь даралт ихсэх өвчин, холестериний түвшин өндөр, мөн хүнд хэлбэрийн сэтгэл гутрал, амиа хорлолт өндөр, тун хэтрүүлэн хэрэглэсний улмаас амиа алдах үзэгдэл гэнэ.
Миллениалуудын эрүүл мэнд сулаас болж ойрын жилүүдэд эрүүл мэндэд гаргах зардал ч өснө гэж эдийн засагчид үзэж байна. Тэдний эмчилгээнд өмнөх үеийнхний эмчилгээнээс ч их зардал гарна. АНУ-д л гэхэд 4,5 мянга орчим ам.долларын зардал дунджаар гарна гэжээ.
Үүнээс гадна миллениалууд эрүүл мэндийн асуудлаасаа болоод ажлаа үр дүнтэй хийж чадахгүй гэдгийг мэргэжилтнүүд анхааруулж байна. 1981-1996 онд төрсөн олон хүн өвчнөөсөө болоод ажилгүйдэлд өртөх эрсдэлтэй гэжээ.
Эх сурвалж: iz.ru
