Видео
Шинэ мэдээ
Сагсан бөмбөгчид түүхэн амжилт үзүүлэв

Монголын эрэгтэй баг хасагдах шатанд чадварлаг бүрэлдэхүүнтэй Хятадын багийг 20:17 оноогоор хожоод, дараа нь ОХУ-ын багт 8:21 оноогоор хожигджээ. Улмаар Дэлхийн элсний спортын наадмын хүрэл медалийн төлөө Украинтай өрсөлдөв. Хэсгийн шатанд тэдэнд 15:17 оноогоор ялагдсан бол хамгийн чухал тулаанд манай залуус маш итгэлтэй тоглож 20:16 оноогоор хожив.

Ийнхүү Дэлхийн наадмаас хүрэл медалийг, тэр дундаа багийн спортын төрлөөр хүртсэн нь үнэхээр гайхамшигтай амжилт болж байна. С.Тулга, С.Төгсжаргал дасгалжуулагчтай, А.Ананд, А.Алтангэрэл, Ч.Ихбаяр, Г.Ган-Эрдэнэ нартаа халуун баяр хүргэе.


М.Бүүвэй
