|
Видео

Шинэ мэдээ

“МОНОС”-ын уулзвараас баруун тийш зам хаана

Нийслэлийн төрийн өмчит Олон Улсын Худалдаа Логистикийн Төв ХК-ийн болон Нийслэлийн Хөрөнгө Оруулалтын Газрын захиалгаар СХД-ийн 32 дугаар хорооны нутаг дэвсгэрт "Авто Худалдааны Цогцолбор”-ын дулаан, цэвэр, бохир усны шугамыг төвийн системд холбох ажил гүйцэтгэж байна.

 

Тус ажлын хүрээнд Шинэ АУ-ны Их Сургууль буюу Моносын уулзвараас баруун тийш 2 км-т Хан Богд Кашмирын үйлдвэрийн харалдаа төв зам сэтэлгээний ажлыг 2019 оны 10 дугаар сарын 9-нөөс 10-нд шилжих шөнийн 01 цагаас өглөөний 06 цаг хүртэл, 10-наас 11-нд шилжих шөнийн 01 цагаас өглөөний 06 цагийн хооронд гүйцэтгэх тул тус хэсгийн замыг хэсэгчлэн хаахаар боллоо. Замын нийт урт 32 метр, өндөржилт нь дунджаар 2 метр байна гэж Нийслэлийн хөрөнгө оруулалтын газраас мэдээллээ.

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler