|
Видео

Шинэ мэдээ

“New marquee” төвийн хамгаалагч 18 настай залууг зодож, хүнд гэмтээжээ

 

“New marquee” төвийн хамгаалагч 18 настай залууг зодож, хүнд гэмтээжээ

 

Сүхбаатар дүүргийн VIII хороонд байрлах "New marquee” төвийн хамгаалагч нар энэ сарын 26-ны өдөр 18 настай залууг зодож, гүнд гэмтээжээ. Хэрэг явдал өдрийн 14:00 цагийн үед болсон байна. Хохирогч залуу тухайн үед ойролцоох зочид буудалд жуулчин хүргэж өгсөн бөгөөд "New marquee” төвийн хамгаалагч нар түүнийг автомашины зогсоолд машинаа байрлуулснаас үүдэн зоджээ. Тодруулбал, тэдний хооронд автомашины зогсоолын маргаан үүссэн байна. Хохирогч залуугийн тархи нь цуурч, нүдний хонхорхой нь гүнд гэмтэл авчээ. Тэрээр өчигдөр эмнэлэгт хагалгаанд орсон байна.

Хэргийг нийслэлийн Сүхбаатар дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтэс эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн аж. "New marquee” төвийн хамгаалагч нарын нэг нь залууг зодох үедээ архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан гэх мэдээллийг эх сурвалж өглөө. Дээрх асуудлаар "New marquee” клубийн ажилтнаас тодруулахад "Манай төвийн харуул” гэдгээс өөр мэдээлэл өгсөнгүй. 

"New marquee” төв нь баар, ресторан, лаунж зэрэг хоол үйлдвэрлэл, шоу бизнесийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байна. 

Zindaa.mn

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler