| |
Видео
Шинэ мэдээ
НАРАНД ХЭТ УДСАН ТАРВАС ХҮНИЙ БИЕД СӨРӨГ НӨЛӨӨТЭЙ
Тэгвэл энэ мэдээллийг албаныхан үгүйсгэж байна. Энэ мэдээлэл ташаа, одоогоор тарвас идээд хордлогонд орсон гэх хүн ирээгүй гэв.
Гэхдээ тарвас идээд өдөржин гүйлгэж, бөөлжсөн гэх иргэд байгаа ч эмнэлэгт хандсангүй гэх постууд олон харагдав.
Тарвас идээд хордлогонд орж байгаа талаар албаныхан тайлбарлахдаа гадуур хэт халуун наранд удаасан байлгасан тарвасыг зарж байгаа нь хүний биед сөрөг нөлөөтэй, хор болдог гэнэ.
Түүнээс тарвасыг улайлгах гэж зориудаар хордуулсан, бордсон зүйл байхгүй.
Ер тарвасыг ишнээс нь салгаад хэт халуун наран удаан байлгавал хүнийг хордуулах бодис үүсдэг байна.
Тиймээс наранд зарж байгаа, хувааж зүссэн тарвас авч идэхгүй байхыг зөвлөж байна.