|
Видео

Шинэ мэдээ

“Умардын урсгал-2”-ыг Дэлхийн эрчим хүчний зөвлөл дэмжжээ

Дэлхийн эрчим хүчний зөвлөлийн Ерөнхий нарийн бичгийн дарга Кристофор Фрай "Умардын урсгал-2” хий дамжуулах хоолой барих төслийг дэмжжээ. 

 

Өмнө нь энэхүү эрчим хүчний төсөлд оролцсонтой холбоотойгоор хориг арга хэмжээний томоохон эрсдэлд орж болзошгүй байгааг илэрхийлсэн захидлыг АНУ-аас ХБНГУ-д суугаа Элчин  сайд Ричард Гренелл Германы компаниуд руу илгээжээ. Түүнчлэн АНУ-ын эрх баригчид "Умардын урсгал-2”-ын эсрэг хязгаарлалтын арга хэмжээнүүдийг авахаар бэлтгэж байгаа тухай өнгөрсөн 5 дугаар сарын сүүлчээр АНУ-ын Эрчим хүчний сайд Рик Перри мэдэгдсэн юм.

"Оросоос хий худалдан авах нь Европт ашигтай. "Умардын урсгал-2” бол сайн төсөл, улс төрийн нөхцөл байдал хүндэрсэн үед ч энэ төсөл сайн хэвээр байх болно” хэмээн Дэлхийн эрчим хүний зөвлөлийн Ерөнхий нарийн бичгийн дарга онцлон тэмдэглэжээ. 

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler