| |
Видео
Шинэ мэдээ
Эверест уулнаас 11 тонн хог хаягдлыг буулгажээ
Цэвэрлэх баг Гималайн нурууны Эверестийн оргилоос 11 тонн хог хаягдлыг буулгасан тухай "BBC" агентлаг мэдээлэв. Хог хаягдал дунд 4 цогцос байжээ.
Балбын Аялал жуулчлалын газрын мэдээлснээр, цэвэрлэгээний баг хог хаягдлыг цуглуулахад 6 долоо хоногийг зарцуулжээ. Цэвэрлэгээний нийт 14 багийн цуглуулсан хог хаягдал дунд урагдаж элэгдсэн майхан, хоол хүнсний үлдэгдэл, хуванцар сав, лааз, хүчил төрөгчийн баллонууд байсан аж.
Зарим хог хаягдлыг уулнаас буулгахын тулд цэргийн нисдэг тэрэг ашигласан байна. Дахин боловсруулах боломжтой хог хаягдлыг Балба улсын нийслэл Катманду хот руу илгээжээ.