|
Видео

Шинэ мэдээ

28-05-2020, 09:50

Шинэ чансааг О.Хангай харцага тэргүүлжээ

Шинэ чансааг О.Хангай харцага тэргүүлжээ

 


Монголын үндэсний бөхийн холбооноос "Урвуулагч” хэмээх шороон гахай жилийн барилдаанаас эхлэн дөрөвдүгээр сарын 7-нд болсон барилдааны үзүүлэлтээр бөхчүүдийн шинэ чансааг гаргажээ.

Энэ хугацааны чансааг Монгол Улсын харцага О.Хангай 83132 оноогоор тэргүүлсэн бол Монгол Улсын аварга Ч.Санжаадамба, улсын гарьд Б.Гончигдамба, улсын арслан Ц.Содномдорж, улсын харцага Б.Бат-Өлзий нар эхний тавд бичигджээ.

Мөн улсын арслан П.Бүрэнтөгс, улсын начин Д.Анар, улсын арслан Р.Пүрэвдагва, улсын аварга Н.Батсуурь, улсын арслан Э.Оюунболд нарын бөхчүүд 6-10 дугаар байрт эрэмбэлэгдсэн байна.  


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.