|
Видео

Шинэ мэдээ

Их аварга Хакүхо 10 даваатай Харү башёг тэргүүлж байна

Их аварга Хакүхо 10 даваатай Харү башёг тэргүүлж байна

Японы мэргэжлийн сүмо бөхийн Харү башё буюу хаврын тэмцээн өндөрлөхөд таван өдрийн барилдаан үлдсэн 10 дахь өдөр 69 дэх Их аварга Хакүхо М.Даваажаргал, Тамаваши Сэкиваке Б.Мөнх-Оргилыг давснаар 10 даваатай тэргүүллээ хадгалж үлдлээ.

 

Харин Тамаваши 4 даваа, 6 унаатай болов. Ес дэх өдрийн барилдаанд Озэки Гоэйдог давж, 50 хувийн амжилтаа үзүүлсэн"Үлэмж биет” гэгддэг Ичиножёо А.Ичинноров энэ өдөр Озэки Такаясүг хүч бяраар илүүрхэн давж 9 даваа нэг унаатай болов. Харин энэ өдөр 71 дэх Их аварга Какүрюү М.Ананд, Такакейшёод унаснаар 2 унаатай болов. Энэ өдөр өрсөлдөгчдөө давсан Озэки Гойэдо, Такаясү нар 8 даваа, 2 унаатай байна. Озэки асан Котошёогикү 8 даваатай байгаа юм.   



montsame.mn


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.