|
Видео

Шинэ мэдээ

Д.Эрдэнэбилэг, О.Орхон, Ц.Пүрэвтүвшин нар цагдан хорих 461 дүгээр ангид саатуулагдаж байна

 


Худалдаа Хөгжлийн банкны ТУЗ-ын дарга Д.Эрдэнэбилэг, тус банкны Гүйцэтгэх захирал О.Орхон, "Монголиан коппер корпорейшн” ХХК-ийн гүйцэтгэх захирал Ц.Пүрэвтүвшин нарыг өчигдөр Эрүүгийн цагдаагийн газар албадан авчирч, байцаалт авсан. Мөн байцаалт дууссаны дараа тэднийг дагуулан албан өрөө болон гэрт нь нэгжлэг хийж, шөнийн 00.10 цагт дуусчээ. 

Улмаар нэгжлэгийн дараа Эрүүгийн цагдаагийн байрнаас ШШГЕГ-ын харьяа цагдан хорих 461 дүгээр ангид саатуулсан байна. Эх сурвалжийн мэдээлж буйгаар тэднийг яллагдагчаар тооцсон гэнэ. 

ЭЦА-наас тэднийг цагдан хорих шаардлагатай гэж үзсэний үндсэн дээр Нийслэлийн Прокурорын газарт хүсэлт хүргүүлсэн юм. Эрүүгийн байцаан шийтгэх тухай хуульд заасны дагуу НПГ-ын хяналтын прокурор уг хүсэлтийг хүлээж аваад, шүүхэд хүргүүлдэг. Гэвч ажлын цаг дууссан учир шүүхээс цагдан хорих захирамж гарах хүртэл тэднийг 461 дүгээр ангид түр саатуулах болсон байна.  

Харин маргааш буюу гуравдугаар сарын 6-нд шүүх Д.Эрдэнэбилэг, О.Орхон, Ц.Пүрэвтүвшин нарыг цагдан хорьж шалгах эсэхийг шийдэх аж. 

Б.Аз


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler