|
Видео

Шинэ мэдээ

Үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэх зургаан шүүгчийн бүрэн эрхийг түдгэлзүүлэхээс татгалзжээ

Үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэх зургаан шүүгчийн бүрэн эрхийг түдгэлзүүлэхээс татгалзжээ

 


АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсээс нэр бүхий зургаан шүүгчийн үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэх асуудлаар хэрэг нээн шалгаж байсан. Улмаар тэдний бүрэн эрхийг түдгэлзүүлэх хүслтээ АТГ-аас прокурорын байгууллагад хүргүүлсэн тухай АТГ-аас мэдэгдсэн юм. 

Тэгвэл Нийслэлийн ерөнхий прокурор Д.Баярмагнай энэ сарын 19-ний өдөр ШЕЗ болон Улсын Дээд шүүхийн Тамгын газарт зургаан шүүгчийг яллагдагчаар татахаас татгалзсан, түдгэлзүүлэх шаардлагагүй тухайгаа Мэдээлэл хүргүүлэх тухай 1/1117 тоот бичгээр мэдэгдсэн байна.

Уг бичигт "...Халдашгүй эрх эдэлж байгаа зургаан шүүгчийг үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэмт хэргийн шинжтэй үйлдэл хийсэн гэж дүгнэх боломжгүй, хангалттай үндэслэл бүхий үйл баримт тогтоогдоогүй байх тул албан үүргийг одоогоор түдгэлзүүлэх шаардлагагүй гэж дүгнээд хүсэлтийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн” гэж мэдэгджээ. 

Б.Аз

 

 

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler