|
Видео

Шинэ мэдээ

НЭМГ: Үйлчилгээний газраар хүүхдээ дагуулж явбал 100 мянгаар торгоно гэх мэдээлэл ташаа мэдээлэл

НЭМГ: Үйлчилгээний газраар хүүхдээ дагуулж явбал 100 мянгаар торгоно гэх мэдээлэл ташаа мэдээлэл

 


Томуугийн вирусийн тархалт нэмэгдэхээс сэргийлж Нийслэлийн Засаг даргын захирамжаар нийслэлд үйл ажиллагаа явуулж буй хүүхдийн тоглоомын газруудын үйл ажиллагааг 2019 оны гуравдугаар сарын 1-нийг хүртэл зогсоохоор болсон.

Үүнтэй холбогдуулан, Үйлчилгээний газраар бага насны хүүхдээ дагуулж явбал 100 мянгаар торгоно гэх мэдээлэл цацагдаж эхэлсэн. Үүнийг эцэг эхчүүд эсэргүүцэж буйгаа илэрхийлээд байна. 

Энэ талаар Нийслэлийн эрүүл мэндийн газраас тодруулахад, "Бага насны хүүхдээ дагуулж явбал 100 мянгаар торгоно гэх мэдээлэл ташаа мэдээлэл. Томуугийн вирусын халдварын тархалт нэмэгдэх эрсдлээс сэргийлж Нийслэлийн Засаг даргын 2019 оны А/76 дугаар захирамж гарч, нийслэлийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа бүх төрлийн хүүхдийн тоглоомын газруудын үйл ажиллагааг 2019 оны хоёрдугаар сарын 1-нээс ирэх гуравдугаар сарын 1-ний өдрийг хүртэл түр хугацаагаар зогсоохоор болсон. Мөн дээрх хугацаанд нийслэлийн ЕБС, цэцэрлэгээс бусад сургалтын үйл ажиллагаа, олон нийтийн арга хэмжээ, кинотеатр, үзвэр үйлчилгээ болон ресторан, нийтийн хоолны газарт 0-10 хүртэлх насны хүүхдэд үйлчлэхгүй байхыг холбогдох газруудад үүрэг болгосон. 

Үүнтэй холбогдуулан, Томуугийн вирусын халдварын тархалт сар шинийн баярын амралтын өдрүүдэд ихсэх хандлагатай байгаа тул бага насны хүүхэддээ тавих анхаарал халамжаа сайжруулж, олон нийтийн газарт аль болох дагуулж явахгүй байх, улирлын байдалд нь тохируулан дулаан хувцаслах, амин дэм ихтэй илчлэг хоол хүнс хэрэглэх, амны хаалтыг тогтмол зүүлгэж хэвших, амьсгалын замын халдварт өвчин болон болзошгүй эрсдлээс урьдчилан сэргийлэх арга хэмжээ авахыг эцэг эхчүүдэд уриалсан. Тэрнээс биш дагуулж явбал торгоно гэсэн юм байхгүй" гэв.

Т.Гэрэл


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler