| |
Ши Жиньпин Папуа Шинэ Гвиней улсад хийх төрийн айлчлалаа эхлүүллээ
15-нд Хятад улсын дарга Ши Жиньпиний тусгай нисэх онгоц Папуа Шинэ Гвинейн Моресбид газардаж, тэрээр тус оронд хийх төрийн айлчлалаа албан ёсоор эхлүүллээ. Айлчлалын үеэр мөн тус улсад зохиогдох Хятад улстай дипломат харилцаа тогтоосон Номхон далайн арлын орнуудын удирдагчидтай хийх уулзалт, АПЕК-ийн удирдагчдын албан бус XXVI уулзалтад оролцох юм.
Ши Жиньпин Хятадын засгийн газар, ард түмний нэрийн өмнөөс Папуа Шинэ Гвинейн засгийн газар, ард түмэнд дотны мэндчилгээ, сайн сайхны ерөөл дэвшүүлэв. Тэрээр: Папуа Шинэ Гвиней бол Номхон далайн арлын орнуудад чухал нөлөөтэй. Дипломат харилцаа тогтоосон 42 жилийн турш, Хятад, Папуа Шинэ Гвиней харилцан хүндэтгэж, эрх тэгш харилцан, хамтран ажиллаж хамтдаа ашиг хүртэх зарчмыг баримталж, хоёр орны харилцааг хөгжүүлж, хоёр орон, хоёр ард түмэнд бодит үр ашиг хүртээсэн төдийгүй хөгжиж буй орнууд хоорондын найрамдалт харилцааны үлгэр жишээ боллоо. Хятадын хөгжил Папуа Шинэ Гвиней зэрэг Номхон далайн арлын орнуудад түүхэн боломж олгож байна. Энэ удаагийн айлчлалаар Папуа Шинэ Гвинейн удирдагчдын хамт хоёр орны хөгжлийн хэтийн төлөвийг судална. Мөн дипломат харилцаа тогтоосон арлын орнуудын удирдагчдын хамт шинэ эриний хамтын ажиллагаа, хөгжлийн тухай том том төлөвлөгөөг судалж, холбогдох улс орнуудын ард түмэнд улам их үр ашиг хүртээхийн төлөө зүтгэх болно. Папуа Шинэ Гвиней АПЕК-ийн удирдагчдын албан бус XXVI уулзалтыг зохион байгуулахыг Хятад улс дэмжиж, холбогдох талуудтай хамтдаа уулзалтыг бүрэн дүүрэн амжилтад хүргэхээр хичээн ажиллаж, Ази, Номхон далай, дэлхийн эдийн засгийн хөгжлийг шинэ хүчээр сэлбэж, шинэ үүрэг гүйцэтгэж ажиллана гэжээ.