| |
Эдийн засаг 6.3 хувиар өслөө
Үндэсний Статистикийн хорооноос гаргасан 2018 оны эхний хагас жилийн урьдчилсан гүйцэтгэлээр Монголын эдийн засагт найман их наяд төгрөгт эргэлдэж, өмнөх оны мөн үеэс даруй 475.2 тэрбум төгрөгөөр Монголын эдийн засаг 6.3 хувийн өсөлтийг үзүүлж байна. Дэлхийн банкнаас Монгол Улсын эдийн засгийг энэ онд 3.1 хувиар өсөх таамаглал дэвшүүлээд байгаа бол дотоодын шинжээчид эдийн засгийг энэ онд илүү эрчимжинэ хэмээн таамагласан.
Эдийн засгийн өсөлтөд үйлчилгээний салбарын нэмэгдэл өртөг 184.9 тэрбум бүтээгдэхүүний цэвэр татвар 192.1 тэрбум төгрөгөөр өссөн нь голлон нөлөөлжээ. ДНБ-д энэ оны эхний хагас жилд эцсийн хэрэглээ өмнөх оны мөн үеэс 6.2, хөрөнгийн нийт хуримтлал 39.9, хөрөнгийн нийт хуримтлал 8.0 пунктээр өссөн бол цэвэр экспорт 6.3 пунктээр буурсан байна. Инфляцийн түвшин Монголбанкнаас зарласан зорилтот түвшинд байгаа ч цаашид өргөн хэрэглээний барааны үнэ өсч хөөрөгдөх вий гэсэн болгоомжлол нийгэмд үүссэн. Инфляци өнгөрсөн сард өмнөх сараас 0.5, 2017 оны мөн үеэс 7.7 хувиар өссөн үзүүлэлт гарлаа хэмээн Үндэсний статитстикийн хорооноос мэдээллээ. Инфляци өсөхөд хүнсний бараа, ундаа, ус, төмс, хүнсний ногоо, сүү, сүүн бүтээгдэхүүн, тээврийн бүлгийн үнэ дүнгээрээ 6.4 хувиар өссөн нь голлон нөлөөлжээ. Үүнээс хамгийн их өсөлт үзүүлсэн нь орон сууц, ус цахилгаан, хийн болон бусад түлшний үнэ 14.9, эм тариа, эмнэлгийн үйлчилгээний бүлгийн үнэ дүнгээрээ 11.7 хувиар өссөн нь инфляци нэмэгдэхэд гол нөлөө үзүүлсэн байна. Улаанбаатар хотод инфляци өмнөх оны мөн үеэс 8.8 хувиар өсөхөд тээврийн, хүнсний бараа, ундаа, усны, орон сууц, ус, цахилгаан, түлшний бүлгийн үнэ дүнгээрээ өссөн нь голлон нөлөөлсөн байна.