|
Видео

Шинэ мэдээ

Л.Гансүхийг дэмжигчид хорих ангийн гадна жагсаж байна

Ерөнхий сайдын зөвлөх Л.Гансүхийн үйл хэргийг дэмжиж, өлсгөлөн зарлахыг эсэргүүцэхээр Дархан-Уул аймгаас ирсэн 40 гаруй иргэн яг одоо Төв аймаг дахь цагдан хорих ангийн үүдэнд жагсаж байна. Иргэдийн төлөөллөөс зургаан хүнийг АТГ-аас Л.Гансүхтэй уулзуулахаар болжээ. Дэмжигчид Л.Гансүхэд сэтгэлийн дэм өгөхөөр ирсэн гэсэн бөгөөд "Мандаж явахад хамт байсан бид зовсон үед нүүр буруулж болохгүй. Энгийн ардын амьдралыг ойлгодог хүн хууль бус үйлдэл хийх ёсгүй” хэмээн мэдэгдэж байна. Тиймээс "Дарханчууд улс төрийн хэлмэгдүүлэлтээ зогсоохыг шаардаж байна”, "Төрийн өндөрлөгүүд журмын нөхрөө хэлмэгдүүлж, улс төрийн ашиг хонжоо харахаа зогсоо” зэрэг уриа лоозон барьж жагсчээ. Л.Гансүх өнгөрсөн уржигдар 14:00 цагаас хуурай өлсгөлөн зарлаж эхэлсэн юм. 

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler