|
Видео

Шинэ мэдээ

26 настай онгон эмэгтэйн Захиа шуугиан тарив

АНУ-ын Миннесота мужийн иргэн, 26 настай эмэгтэй "Salon” сэтгүүлд захиа бичсэн нь нийгмийн цахим сүлжээнд шуугиан тарив. Эллен Буркхардт хэмээх эмэгтэй нэгэн зүйлийг хэдэн жил бодож явсны эцэст, энэ тухайгаа бичихээр шийдсэн байна. Эллен гэрлэх хүртлээ энгэр зөрүүлэхгүй гэж боддог бөгөөд захиандаа яагаад энэ замыг сонгов гэдгээ бичжээ. Тэрээр, "Хэн нэгэнтэй энгэр зөрүүлэхийн тулд, чи эхлээд түүнд хайртай байх ёстой гэдэгт би хатуу итгэдэг. Миний хувьд, хэзээ ч хэн нэгнийг хайрлаж байгаагүй” гэж өгүүлсэн юм.

 

Түүний захиа уншигчдын дунд цахим хэлэлцүүлэг, маргаан өрнүүлжээ. Эллен сурвалжлагчтай ярилцахдаа "Мэдээж, энэ нь миний санааг зовоодог. Гэвч, илүү олон хүн над шиг боддог байж болох юм” хэмээн хэлэв. Мөн, тэрээр болзож буй хүндээ одоо энгэр зөрүүлэхгүй гэж хэлэх болохоор нүд рүү нь харж чадахгүй, хэл ам эвлэж өгөхгүй нэг л эв хавгүй охин болох юм хэмээн хэлсэн байна.

Эллен Буркхардт өмнө нь болзож байсан, түүнийг дэмждэг сайхан гэр бүлтэй, дотно найзуудтай, ажил төрөл амжилттай эрхэлдэг нэгэн юм. Өнөөгийн шалгуураар, түүнийг хэвийн хүн гэж үзэж болно. Гэвч, Эллений энэ бодол түүнийг бусдаас хөндийрүүлдэг ажээ. Тэрээр, "Бидний дунд над шиг ингэж удаан хүлээдэг хүн ховор байх л даа” хэмээн хэлсэн юм.

АНУ-ын Өвчин Хяналтын Төвийн судалгаанаас үзвэл, Эллен Буркхардт шиг хүн АНУ-д цөөнх боловч, бүр тийм ч цөөн биш гэнэ. Судалгаагаар, америк эмэгтэйчүүдийн 12.6 хувь, эрчүүдийн 14.4 хувь нь 20-24 насандаа энгэр зөрүүлж үздэг бол, 25-29 насныхны хувьд энэ үзүүлэлт 5 хувь болдог байна.


 

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler