|
Видео

Шинэ мэдээ

М.Чимэддорж дэнчингийн мөнгөгүйгээс намын даргын сунгаанаас хасагджээ

М.Чимэддорж дэнчингийн мөнгөгүйгээс намын даргын сунгаанаас хасагджээАрдчилсан намын даргад Д.Эрдэнэбат, С.Эрдэнэ, Ж.Батзандан, Н.Алтанхуяг, Л.Гантөмөр, М.Чимэддорж нар өрсөлдөхөөр бүртгүүлсэн.   Харин тус намын гишүүн М.Чимэддорж намын даргад өрсөлдөхөөр нэрээ дэвшүүлсэн ч 250 сая төгрөгөө дансанд байршуулж чадаагүй тул түүний нэрийг хассан байна. Намын Сонгуулийн хорооноос нэр дэвшигч нь 17-ны дотор 250 сая төгрөгөө байршуулах шийдвэр гарсан байдаг. Энэхүү болзлыг  М.Чимэддорж хангаагүй тул түүнийг намын даргын сонгуульд өрсөлдүүлэх боломжгүй гэж нэрийг нь хассан байна.

М.Чимэддорж Сонгуулийн хороонд хандан ирэх нэгдүгээр сарын 7 хүртэл дэнчингийн мөнгөө цуглуулж өгөх хүсэлт гаргасан байсан ч хүлээж аваагүй ажээ. Иймд Ардчилсан намын даргад Д.Эрдэнэбат, С.Эрдэнэ, Ж.Батзандан, Н.Алтанхуяг, Л.Гантөмөр нар өрсөлдөхөөр болж, намын сонгуулийн хороо бүртгэж авчээ.

Т.Амараа

zindaa.mn

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.