|
Видео

Шинэ мэдээ

Э.Эрдэнэжамъяны гэм буруутайг тогтоосон шүүхийн шийдвэрийг Дээд шүүх хэвээр үлдээлээ

Хуульзүйн дэд сайд Э.Эрдэнэжамъянд холбогдох эрүүгийн хэргийн хяналтын шатны шүүх хурал өнөөдөр Улсын дээд шүүхийн эрүүгийн танхимд боллоо.
Түүний холбогдсон хэргийн тухайд Э.Эрдэнэжамъян нь албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, 2012 оны 10 дугаар сарын 17-ны өдөр өөрийн erdenejamiyan@moj.gov.mn и-мэйл хаягаар Интерполын Ерөнхий Нарийн бичгийн дарга Роналд Нобелд хандан захидал илгээснээр Интерполын Ерөнхий нарийн бичгийн даргын газраас 2012 оны 12 дугаар сарын тавны өдөр Б.Хуяг, Н.Энхтуяа нарын эсрэг хэвлэн нийтэлсэн улаан булант зар мэдээг цуцалж, дээрх хүмүүсийг интерполоор эрэн сурвалжлах ажиллагааг 2013 оны дөрөвдүгээр сарын 18-ны өдрийг хүртэлх хугацаанд зогсоож, тэдний талаарх мэдээллийг Интерполын гишүүн улс орнуудаас авах боломжгүй нөхцөл байдал үүсгэн мөрдөн байцаалтын ажиллагаанд санаатайгаар саад учруулсан байна.
Энэхүү хэргийн анхан шатны шүүх хурал өнгөрсөн гуравдугаар сарын 31-ний өдөр Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн танхимд болсон юм. Шүүхээс Э.Эрдэнэжамъянг албан тушаалын байдлаа ашиглаж, мөрдөн байцаалтын ажиллагаанд санаатайгаар саад учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 245 дугаар зүйлийн 245.2 дахь хэсэгт зааснаар түүний улс төрийн албан тушаал эрхлэх эрхийг хоёр жилийн хугацаагаар хасч, найман сая 424 000 төгрөгийн торгох ялаар шийтгэсэн билээ.

Харин Эрүүгийн хэргийн давж заалдах шатны 10 дугаар шүүх мөн хэргийг 2014 оны зургадугаар сарын тавны өдөр хянан хэлэлцээд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн юм.

Тэгвэл Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар Э.Эрдэнэжамъянд холбогдох хэргийг хянан хэлэлцээд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээлээ.
Ийнхүү Хууль зүйн дэд сайд Э.Эрдэнэжамъяаныг шат шатны шүүх гэм буруутай гэж үзэн, ял шийтгэл ногдууллаа.

М.Нандин Uls.mn

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler