|
Видео

Шинэ мэдээ

"Оюутан цэрэг" хөтөлбөрийн нээлт боллоо

"Оюутан цэрэг" хөтөлбөрийн нээлт боллоо

 

"Оюутан цэрэг” хөтөлбөрийн энэ оны "Цэргийн мэргэжлийн бэлтгэл” шатны сургалтын нээлт БХИС-ийн сургалтын төвд болж, Ерөнхий сайд Ч.Сайханбилэг оролцлоо. Уг хөтөлбөр 2014, 2015 онд амжилттай хэрэгжиж 1500 орчим оюутан тус хөтөлбөрийн сургалтын хөтөлбөрийг бүрэн хангасан.

 

Энэ онд "Оюутан цэрэг” хөтөлбөрийн сургаптад 1000 оюутныг хамруулахаар шийдвэрлэж, энэ жил нийслэлээс гадна Ховд, Дорнод, Говьсумбэр зэрэг аймагт хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаа нь хөдөө, орон нутгийн их, дээд сургуулиудын оюутнууд тус хөтөлбөрт хамрагдах өргөн боломжийг олгож байгаа юм. Тухайлбал, баруун таван аймгийн 150 оюутан хамрагдан өнгөрсөн сарын хугацаанд өөрсдийн сургууль дээрээ "Цэргийн ерөнхий бэлтгэл”сургалтыг зохион байгуулан явуулсан юм. Улмаар одоо хэрийн бэлтгэлд гарч байна. "Цэргийн мэргэжлийн бэлтгэл” сургалт нь 560 цагийн хоёр сарын хугацаатай явагдах ба ирэх 08 дугаар сарын 15-нд эх орондоо үнэнчийн баталгаа болох эр цэргийн тангаргаа өргөөд албаа дуусгах юм. "Оюутан цэрэг” хөтөлбөрийн эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгох арга хэмжээний хүрээнд шинээр боловсруулсан "Цэргийн албаны тухай” хуулийн төсөлд их, дээд сургууль, мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвд суралцагч цэргийн насанд хүрсэн иргэн сайн дурын үндсэн дээр "Оюутан цэрэг” сургалтад хамрагдаж, цэргийн мэргэжил эзэмшин цэргийн нэгдүгээр зэргийн бэлтгэл үүрэгтнээр бүртгэгдэхээр тусгаад байна.

 

Энэхүү хөтөлбөр цаашид хуульчлагдан хэрэгжсэнээр бүх нийтээр цэргийн алба хаах хуулийн заалтыг хэрэгжүүлэх, нийт залуусыг цэргийн алба хаалгадаг тогтолцоонд шилжихэд тодорхой хувь нэмрээ оруулахаас гадна их, дээд сургуулийн оюутнуудыг эрчимжсэн сургалттай цэргийн бэлтгэлд хамруулж эх орноо батлан хамгаалах, бие бялдар, сэтгэлзүйн бэлтгэлтэй цэргийн бэлтгэл үүрэгтний тоог нэмэгдүүлэх, Зэвсэгт хүчний үйл ажиллагаа, цэргийн албаны талаар олон нийтэд сурталчлан, таниулах чухал ач холбогдолтой юм гэж Ерөнхий сайд хэллээ. Уг хөтөлбөр Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн зарлигаар "Цэргийн алба хаагчдыг нөхөн хангах бодлогыг шинэчлэн, холимог тогтолцоог төлөвшүүлж, иргэдийн цэргийн алба хаах хэлбэрт шинэчлэл хийх” зорилтын хүрээнд Засгийн газрын тогтоолоор "Оюутан-цэрэг хөтөлбөр”-ийг батлан гурав дахь жилдээ хэрэгжиж байгаа юм.


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler