|
Видео

Шинэ мэдээ

Дөнгөж төрсөн “Дагуул хот”-ын сонгогчдын эрхийг АН-ынхан устгачихлаа

Дөнгөж төрсөн “Дагуул хот”-ын сонгогчдын эрхийг АН-ынхан устгачихлаа

 

Тойргийн хуваарилалтын маргаан "гал асаасан” хэвээр байгаа нь сонгогчдын эрх зөрчигдөөд байгааг ухаарч бухимдсаных юм. Үүнд хамгийн түрүүнд АН-ын сонгуулийн амлалт, төрийн бодлогод тусаад хэрэгжиж эхлээд байсан Налайх, Багануур, Багахангайчууд нийслэлийн дүүрэг бус "Дагуул хот” болж буйд баярлан "дагуул” овогтой ч атугай хотоо хөгжүүлэх эрмэлзэлтэй байсан иргэдийг, өмнөө том зорилго тавиад ажиллаж байсан удирдлагуудынх нь ажлыг баллав. Хэн балласан бэ гэхээр мөнөөх л "тойрог зурдаг” УИХ дахь АН-ын бүлгийн нэр бүхий гишүүдийн хийсэн ажил, түүнийг баталсан УИХ болж таарч байна.

 

Ингэснээр  Багануур дүүргийг Сүхбаатар дүүргийн сонгуулийн тойрогтой нэгтгэж мандатын тоог 1-ээр нэмж 4 болгон, Багахангай дүүргийг Хан-Уул дүүргийн сонгуулийн  56 дугаар тойрогт нэгтгэж тойргийн мандатын тоог 4 байсан хэвээр нь үлдээх, Налайх дүүргийг Чингэлтэй дүүргийн сонгуулийн 63  дугаар тойрогтой нэгтгэж тойргийн мандатын тоог 4 байсан хэвээр нь үлдээхээр болов. Өөрөөр хэлбэл,  Багахангай, Налайх, Багануур дүүрэгт хуваарилсан нэг мандатыг Сүхбаатар дүүрэгрүү шилжүүллээ. Ингэснээр Багахангай дүүргийг Хан-Уул, Налайх дүүргийг Чингэлтэй, Багануур дүүргийг Сүхбаатар дүүрэгтэй нэг тойрог болгож буй юм.  Нийслэлийн Баянгол дүүргийн сонгуулийн тойрог 4 мандаттай, Баянзүрх, Сонгинохайрхан дүүргийн сонгуулийн тойргууд тус бүр 6 мандаттай байхаар тогтлоо.  Тэгэхээр "Дагуул хотууд”-ыг устгаж, НИТХ-ын хийсэн ажил , гаргасан шийдвэрийг УИХ нь баллаад байгаа мэт харагдаж байгаа биз.

 

Юун "Аж үйлдвэрийн бүс”, АН мөрийн хөтөлбөрийн 11-т заасан, "Мэдээлэл холбооны технологийн салбарт инновацийн бодлого хэрэгжүүлэн сургалт-судалгаа-үйлдвэрлэл хосолсон олон улсын зах зээлд өрсөлдөх чадвар бүхий технологийн паркийг Багануур дүүрэгт байгуулна” гэсэн амлалт, "Шинэ Улаанбаатар” төслийн хүрээнд хот төлөвлөлтийг шинээр хийж, нэгдсэн бодлогоор инженерийн дэд бүтцийг байгуулан, Улаанбаатар хотод 17 иж бүрэн хорооллыг барьж байгуулна гэсэн мөрийн хөтөлбөр вэ. Баянзүрх дүүргийн "халаасанд” багтаад сонгох эрхээ эдэлж болоод байсан Багахангай, Багануур, Налайх дүүргийнхэн "Дагуул хот” болж өрх тусгаарлах бус "гэрээ шатаалгаад” айлын хатавчинд толгой хоргодох болж байна. Энэ ямар вэ, Үүл дарга аа! НИТХ-ынхан нийслэл дэх мандатын тоог нэмээд өгөөч гэдэг.  Гэтэл УИХ "Дагуул хотууд”-ыг чинь залгичихлаа, хотын удирдлагууд аа!

 

НИТХ-ын Тэргүүлэгчид 2016 оны нэгдүгээр сарын 29-ний хурлаараа 2016 оны НИТХ-ын сонгуулийн тойрог, мандатыг тогтоох тогтоолыг баталсан. 2016.01,29 нд сард

Тогтоолд Нийслэлийгнийт 45 тойрог, 45 мандаттай байхаар тусгажээ. Тухайлбал, Сонгинохайран, Баянзүрхтусбүр 9 тойрог, 9 мандат, Баянгол, Сүхбаатар, Хан-Уул, Чингэлтэй тус бүр 6 мандат, 6 тойрогтой байх аж. Түүнчлэн Багануур, Багахангай, Налайх дүүргийг тус бүр 1 тойрог, 1 мандаттай байхаар тусгасан байна.

 

Өмнө нь Багахангай дүүргийн Налайх эсхүл Багануур дүүрэгтэй нэгтгэдэг байсан бол энэ онд бие даасан нэг тойрог байхаар тусгажээ. Учир нь шинээр баталсан  Сонгуулийн тухай хуульд "Сонгуулийн тойрог тогтоохдоо тухайн Засаг захиргаа, нэгж, хүн амын тоог харгалзан үзнэ” гэж заажээ. Энэ үеэр НИТХ-ын дарга Д.Баттулга "Багахангай дүүрэг нь өнгөрсөн хугацаанд бие даасан тойрог болж байгаагүй учраас өөрийн төлөөллөө НИТХ-д суулгаж  чадааггүй. Үүнтэй холбогдуулан тус дүүрэгт хувиарлагдах төсөв, бүтээн байгуулалт ч бага байсан. Өнгөрсөн онд зохион байгуулсан "Цахим газар өмчлөл”-өөр тус дүүрэгт 10 мянга гаруй иргэн газар өмчилсөн нь хүн амын тоо өсөх, аж үйлдвэрийн бүс болох магадлал өндөр юм” хэмээж байв. Сонгогчид ч ихэд баярлаж хүлээж авсан. Налайх дүүрэг ч мөн л "дагуул хот” болсоноо олон жилийн хүсэл мөрөөдөл байсан, одоо л хөгжүүлээд явъя гэцгээж байсан. Энэ бол АН-ын амлалт,  Нийслэлийн Засаг даргын  2013-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөр, Налайх дүүргийн иргэдээ савсан санал асуулгыг үндэслэн нийслэлийн ИТХ-ын 2015 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн хуралдаанаар Нийслэлийн дагуул хот байгуулах  шийдвэр зэрэг биелж эхэллээ гэх түрлэгийг дагуулсан юм. Харин одоо УИХ олонхоор хүч түрсэн сонгуулийн шинэ хуулиараа намынхаа амлалтыг ч, Нийслэлийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийг ч, НИТХ-ын шийдвэрийг ч нухчин дарахыг харлаа. Тэд "Дагуул хот”-ыг төрүүллэх, өсгөж бойжуулах бус, "аборт” хийж байгаад ч атугай УИХ-ын гишүүдийн олонх нь АН-ынх байгаасай л гэж хүсдэг аж.

Б.ГАН /Etoim/


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler