| |
Монголын шилдэг 10 боксчин тодорлоо
Монголын боксын холбооноос 2015 оны шилдэг 10 тамирчинг нэрлэлээ. Энэ оны шилдэг тамирчнаар ОУХМ Г.Ган-Эрдэнэ тодорсон байна. Тэрбээр улсын аварга болсноос гадна Олон улсын боксын холбооны "А" зэрэглэлийн тэмцээнээс 4 мөнгө,1 алт, Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний хүрэл медаль, Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний VI байрын шагнал авснаараа МБХ-ны Оны шилдэг тамирчин боллоо.
2. Олон улсын хэмжээний мастер Д.Отгондалай - Улсын аварга, Олон улсын боксын холбооны "А" зэрэглэлийн тэмцээнээс 2 мөнгө,1 алт, Ази тивийн аварга, Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний 8-р байрын шагналт.
3. Олон улсын хэмжээний мастер Б.Чинзориг - Улсын аварга, Олон улсын боксын холбооны "А" зэрэглэлийн тэмцээнээс 3 алт,1 мөнгө,1 хүрэл хүртсэн амжилтаар
4. Олон улсын хэмжээний мастер Б.Түвшинбат - Улсын аварга. Олон улсын боксын холбооны "А" зэрэглэлийн тэмцээнээс 2 алт,1 хүрэл, Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний хүрэл медаль хүртсэн амжилтаар
5. Олон улсын хэмжээний мастер Э.Идэрхүү - Улсын аваргийн мөнгө, Олон улсын боксын холбооны "А" зэрэглэлийн тэмцээнээс 3 алтан медаль хүртсэн амжилтаар
6. Спортын мастер Э.Цэндбаатар - Улсын аварга, Олон улсын боксын холбооны "А" зэрэглэлийн тэмцээнээс 1 алт, APB 1 ялалтаар
7. Олон улсын хэмжээний мастер Г.Ариунболд - Улсын аварга шалгаруулах тэмцээний мөнгөн медалвь, Олон улсын боксын холбооны "А" зэрэглэлийн тэмцээнээс 1 хүрэл, APB 2 ялалтаар
8. Олон улсын хэмжээний мастер С.Эрдэнэбаяр -.Улсын аварга, Олон улсын боксын холбооны "А" зэрэглэлийн тэмцээнээс 3 хүрэл медаль хүртсэн амжилтаар
9. Олон улсын хэмжээний мастер А.Нурлан - Улсын аваргийн хүрэл медаль, Олон улсын боксын холбооны "А" зэрэглэлийн тэмцээнээс 1 мөнгө, 2 хүрэл медаль хүртсэн амжилтаар
10. Спортын мастер Т.Ерболат -Улсын аварга, Олон улсын боксын холбооны "А" зэрэглэлийн тэмцээнээс 2 мөнгөн медаль хүртсэн амжилтаар тус тус шалгарчээ.