| |
Видео
Шинэ мэдээ
Сэлэнгэ, Булган аймагт түймэр гарлаа
Сэлэнгэ, Булган аймагт ойн түймэр гарсан талаар ОБЕГ-аас мэдээллээ. Энэ
сарын 26-нд Сэлэнгэ аймгийн Хушаат сумын Даагат багийн "Тогост нарс”-д
ойн түймэр гарсан тухай дуудлага иржээ. Уг түймрийг унтраахаар тус
аймгийн Онцгой байдлын газрын 12 албан хаагч, орон нутгийн 17 иргэн, 2
автомашинтай ажиллаж байна.
Мөн Булган аймгийн Сэлэнгэ сумын Сэлэнгэбүрэн багийн "Их хайлаастай”-д ойн түймэр гарсан тухай дуудлага өнөөдөр 00:10 цагт иржээ. Үүний дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын 12 албан хаагч, орон нутгийн 12 иргэн, 3 автомашинтай ажиллаж байна.