|
Видео

Шинэ мэдээ

10 хувийн урьдчилгаатай зээлд 10-аад мянган өрх хамрагдах боломжтой

10 хувийн урьдчилгаатай зээлд 10-аад мянган өрх хамрагдах боломжтойИпотекийн зээлийн нийт үнийн дүнгийн 20 хувьтай тэнцэх баталгааг Хөгжлийн банкнаас гаргах шийдвэр гарсан. БХБЯ-ны сайд Д.Цогтбаатар ярихдаа, "Зургадугаар сарын 22-нд болсон Засгийн газрын ээл-жит хуралдаанаар ипотекийн зээлийн 30 хувийн урьдчилгааны 20 хувьд нь Засгийн газраас баталгаа гаргахаар хэлэлцэж шийдвэрлэсэн. БХБЯ, Монгол банк, ХАХНХЯ, Сангийн яамтай хамтран энэ 7 сард багтааж ипотекийн зээлд баталгаа гаргах журмыг боловсруулан батална. Журам батлагдсанаар арилжааны банкууд 10 хувийн урьдчилгаатай 8 хувийн хүүтэй зээл олгох боломж бүрдэх юм" гэлээ. 
 
Зорилтот бүлгийн хүрээнд НХЯ-наас зээлд хамруулах боломжтой хүн амыг нарийвчлан судалжээ. Ингэснээр 20 ангилалд хувааснаас 5-16 дугаар
ангилалд багтаж байгаа хүмүүс зорилтот бүлэгт хамрагдаж, зээл авах боломжтой юм байна. Зээлийг олгох шалгуур үзүүлэлтийн хувьд тогтсон ажилтай, тодорхой орлоготой, нийгмийн даатгалийн шимтгэлээ тогтмол төлдөг хүмүүс хамрагдах аж. Урьдчилсан байдлаар төсөвлөсөн 200 тэрбум төгрөгийн төсөвт 10 мянган орчим өрх хамрагдах тооцоо гарчээ.

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler