|
Видео

Шинэ мэдээ

“Челси”-гийн хаалгач 60 метрийн зайнаас гоол алджээ

“Челси”-гийн хаалгач 60 метрийн зайнаас гоол алджээАнглийн АШТ-ий 31 дэх тойргийн "Сток сити”-тэй хийсэн тоглолтод Лондоны "Челси” багийн хаалгач Тибо Куртуа 60 метрийн зайнаас гоол алдсан юм. Тоглолтын 44 дэх минутанд "Сток сити”-гийн тамирчид бөмбөгийг эзэмшиж тус багийн хагасхамгаалагч Чарли Адам Тибо Куртуаг хаалганаасаа нэлээд урагшилсныг анзаараад 60 метрийн зайнаас хүчтэй цохижээ. Тибо Куртуа хаалга руугаа буцаж байхдаа үсрэн бөмбөгөнд хүрсэн ч гоол алдахад хүрсэн байна.

22 настай Тибо Куртуа 2011 оноос хойш Бельгийн шигшээ багийн үндсэн хаалгач болсон бөгөөд энэ жилээс "Челси”-гийн хаалганд зогсох болжээ.

Тоглолтод "Челси” учраагаа 2:1-ээр хожин нийт 70 оноотойгоор Английн АШТ-ийг хошуучилж байгаа юм. Хоёрт 63 оноотой "Арсенал”, гуравт 62 оноотой "Манчестер Юнайтед” явж байна.

 

 

 

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler