|
Видео

Шинэ мэдээ

Б.Пүрэвдорж: Тавантолгой төмөр зам ТӨХК 4-хөн км газарт 1 сая төгрөгөөр тээвэр хийж байна

Б.Пүрэвдорж: Тавантолгой төмөр зам ТӨХК 4-хөн км газарт 1 сая төгрөгөөр тээвэр хийж байна

 

УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж Тавантолгой төмөр зам ТӨХК-ийн үйл ажиллагаатай холбогдуулан мэдээлэл хийлээ. Энэ үеэр тэрбээр “Миний найз Э.Тамир Тавантолгой төмөр замд хяналтын менежерээр томилогдсон. Ингээд энэ талаарх мэдээллийг хүргэж байна. Яагаад ТӨХК-иуд дээр хяналтын менежер хэрэгтэй вэ гэдгийг одоо тайлбарлая.

 

“Өнөөдөр дэлхий дээр төмөр зам хамгийн хямд өртөгтэй байдаг. Тавантолгойгоос Ганцмод хүртэл 18 ам.доллароор зөөвөрлөж байна. Харин авто замаар 15 ам.доллароор тээвэрлэж байна. Тэгвэл бид нар яах гэж 5 их наяд төгрөгөөр төмөр зам барьсан юм бэ.

 

Өнөөдөр Тавантолгой төмөр зам ТӨХК-д 1000 хүн ажиллаж байхад адилхан хувийн хэвшил нь 280 ажилчинтай. Оффист ажиллаж байгаа 180 хүнийх нь 120 нь Тавантолгой төмөр замаа ч үзээгүй байна. 4-хөн км газарт 1 сая төгрөгөөр тээвэр хийж байна. МАН манай намтай барьцдаг мөртлөө шинэ ТӨХК дээрээ ийм завхарсан бүтэц хийчихсэн байна.

 

Төрийн өмчийн компанийг ашигтай ажиллуулъя гэж байгаа хүн тэнд огт алга. Харин улс төрчдийн захиалгатай нөхөд л байна. Тэдгээрийн 400-500 хүн нь сонгуульд ажиллаж байсан байгаа юм. Тэр 1000 хүн 4-5 сая төгрөг, захирал нь 19 сая төгрөгийн цалин аваад сууж байна.

 

Замд нь хулгайлдаг нөхөд дүүрэн байна. Бид 1072 хувьцаанаас 94 биш сая төгрөг авах боломжтой байсан. Тавантолгой төмөр замаа Монголын төмөр замтай нийлүүлж байгаа юм билээ. Ингэхдээ 600 хүнээ чөлөөлж байгаа” гэв.

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler