|
Видео

Шинэ мэдээ

НАСА-ийн нисгэгчид 9 сарын турш сансарт гацсаны эцэст эргэн ирлээ

НАСА-ийн нисгэгчид 9 сарын турш сансарт гацсаны эцэст эргэн ирлээ

 

НАСА-гийн нисэгч Сунита "Суни" Уильямс, Барри "Бутч" Вилмор нар өнгөрсөн оны зургадугаар сард ойролцоогоор ес хоног үргэлжлэх туршилтын нислэгийн даалгавартайгаар дэлхийг орхисон. Гэвч "Боинг"-ийн "Starliner" сансрын хөлөгтэй холбоотой асуудал үүссэний улмаас тэдний Олон улсын сансрын станцад байх хугацаа сунажээ. Тодруулбал, Олон улсын сансрын станц руу явах замд маш олон асуудал үүссэн тул НАСА эцэст нь "Starliner" хөлгийг хоосон буцааж, нисгэгчдийг "SpaceX"-д шилжүүлсэн. Дараа нь "SpaceX" капсултай холбоотой асуудлууд дахин нэг сарын саатал нэмсэн аж.

Тэдний араас мөн өнгөрсөн оны есдүгээр сард "Crew-9" баг буюу Ник Хейг, Оросын "Роскосмос" агентлагийн нисгэгч Александр Горбунов нар ниссэн билээ. Улмаар дөрвөн сансрын нисгэгч "SpaceX"-ын "Dragon" сансрын хөлгөөр эх дэлхийдээ эргэн ирэв.

Есөн сар гацахдаа тэд дэлхийг 4576 удаа тойрч, 195 сая км зам туулжээ.

"Dragon" сансрын хөлөг Мексикийн буланд амжилттай буужээ. Газрын багийнхан тэднийг угтан авч, капсулаас гаргасан бөгөөд тэр даруйд нь эрүүл мэндийн үзлэгт оруулахаар авч явсан байна. Тэднийг газрын багийнхнаас гадна далайн гахайнууд хүртэл баяртайгаар угтан авч, капсулыг тойрон эргэлдэж буйг бичлэгээс харж болох юм.

59 настай Сунита "Суни" Уильямсын хувьд есөн удаагийн тохиолдлоор нийт 62 цаг сансарт алхаж, эмэгтэй сансрын нисгэгчдийн дунд карьертаа хамгийн олон удаа сансарт алхсан гэдгээрээ дээд амжилт тогтоожээ.

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler