|
Видео

Шинэ мэдээ

Cruise аяллаар аялах азтанууд шагналаа гардан авлаа

Cruise аяллаар аялах азтанууд шагналаа гардан авлаа

 

Голомт банкнаас 2024.10.01-2024.12.31-ний хооронд “Хадгаламжтай аялал” сугалаат аяныг амжилттай хэрэгжүүлж дууссан. Харин тус аяны азтануудыг 2025.01.14-ний өдөр Golomt Bank болон Gogo.mn фэйсбүүк хуудсаар шууд дамжуулан тодруулсан билээ. Энэ удаа давхардаагүй тоогоор нийт 130 мянга орчим харилцагч өөрийн болон гэр бүлийнхээ ирээдүйд зориулан хуримтлалдаа хөрөнгө оруулж, аянд хамрагдсанаас хамгийн аз одтой 10 харилцагч хосоороо Cruise аялалд гарах эрхээ хүлээн авлаа. 

 

Cruise аяллаар аялах азтанууд шагналаа гардан авлааЭдгээр харилцагчдын 6 нь Улаанбаатар хотоос, 4 нь Голомт банкны салбартай орон нутгуудаас тодорчээ.

 

“Хадгаламжтай аялал” сугалаат аяны азтанууд нь өөрөөсөө гадна нэг хүнийг дагуулан 5 одтой усан онгоцоор Катар, Бахрейн, Арабын Нэгдсэн Эмират Улc гэх мэт Ойрх Дорнодын нутгаар хил дамнан аялах юм. Хуримтлуулах зөв дадлаа гайхалтай аяллаар урамшуулж чадсан азтанууддаа баяр хүргэе. Мөн Голомт банкнаас хэрэгжүүлсэн “Хадгаламжтай аялал” сугалаат аянд хамрагдаж, хадгалах зуршлаа дэмжсэн нийт харилцагчдадаа баярлалаа.Бид та бүхний хуримтлалыг үргэлжлүүлэн дэмжиж, хадгаламжийн бүтээгдэхүүнд үйлчлэх төрөл бүрийн хөнгөлөлт, урамшууллаар тасралтгүй бэлэг барих болно. 

 

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler