|
Видео

Шинэ мэдээ

Эрүүл мэндийн эрт илрүүлэг үзлэг, шинжилгээнд хамрагдсан 1.5 сая хүний 80 хувь нь сэжигтэй тохиолдолтой байна гэж бүртгэгджээ

Эрүүл мэндийн эрт илрүүлэг үзлэг, шинжилгээнд хамрагдсан 1.5 сая хүний 80 хувь нь сэжигтэй тохиолдолтой байна гэж бүртгэгджээ

 

Орон даяар урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэг үзлэг, шинжилгээ, оношилгоо явагдаж байгааг та мэдсэн үү? Одоогоор улсын хэмжээнд 1,5 сая хүн хамрагдаад буй нь хамрагдах ёстой хүмүүсийн дөнгөж 44% болж байна. Урьдчилсан үр дүнтэй нь танилцахад үнэхээр гунигтай байна аа. Үзлэгт хамрагдсан 1,5 сая хүнээс өвчлөлийн 1,2 сая сэжигтэй тохиолдол бүртгэгджээ.

 Өвчлөлийн сэжигтэй тохиолдлоос 659 мянга буюу 55.6 хувь нь хоол боловсруулах тогтолцооны өвчин, 172 мянга буюу 14.5 хувь нь дотоод шүүрэл тэжээлийн ба бодисын солилцооны өвчин, 111 мянга буюу 9.4 хувь нь шээс бэлгийн тогтолцооны өвчин, 86 мянга буюу 7.3 хувь нь зүрх судасны тогтолцооны өвчин, 37 мянга буюу 3.1 хувь нь амьсгалын тогтолцооны өвчлөлүүд бүртгэгдсэн нь тэргүүлэх шалтгаан болж нийт өвчлөлийн сэжигтэй тохиолдлын 89.9 хувийг эзэлж байна.

 Хамгийн эмгэнэлтэй нь 0-17 насны хүүхдийн өвчлөлийн 252 мянган сэжигтэй тохиолдол бүртгэгдсэнээс шүд цоорох 196 мянга буюу 77.8%, шүдний гажиг 7 мянга буюу 2.9%, хараа муудах 3 мянга буюу 1.2%-ийг эзэлж тэргүүлэх өвчлөл болж байна. Бүртгэгдсэн шүд цоорох өвчний 162 мянган тохиолдол буюу 82.6%-ийг 6-17 насны хүүхэд  эзэлж байна.

 Үзлэгт хамрагдсан 18-60 насны хүн амаас хортой болон хоргүй хавдрын 7.4 мянган сэжигтэй тохиолдол бүртгэгдсэн бөгөөд 18-30 насны ангилалд 103 тохиолдол буюу 1.4%, 31-45 насны ангилалд 3.2 мянган тохиолдол буюу 44.1%, 46-60 насны ангилалд 4 мянган тохиолдол буюу 54.5%-ийг эзэлж байна.

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler