|
Видео

Шинэ мэдээ

Д.Амарбаясгалан: Долдугаар сарын 1-нээс есөн аймаг руу онгоцоор зорчих тасалбарын үнэ 50-70 хувь хямдарна

Д.Амарбаясгалан: Долдугаар сарын 1-нээс есөн аймаг руу онгоцоор зорчих тасалбарын үнэ 50-70 хувь хямдарна

 

Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна. 

Энэ үеэр "Эмээлт эко аж үйлдвэрийн паркийн талаар авах зарим арга хэмжээний тухай" Засгийн газрын тогтоолын төслийг хэлэлцсэн талаар Засгийн Газрын Хэрэг Эрхлэх Газрын дарга Д.Амарбаясгалан танилцуулав. 

Тэрбээр "Агаарын тээврийн үнэ тарифыг буулгах ажил чухал байна. Өнөөдрийн хуралдаанаар "МИАТ ТӨХК-ийн орон нутгийн чиглэлд нислэг үйлдүүлэх талаар авах арга хэмжээний тухай" Засгийн газрын тогтоолын төслийг хэлэлцлээ. Үүнтэй холбогдуулан энэ оны долдугаар сарын 1-ний өдрөөс эхлэн агаарын тээвэр зорчдог есөн аймгийн тасалбарын үнэ 50-70 хувь хямдарна.

Өнөөдрийн байдлаар Баян-Өлгий аймаг руу нисэх хоёр талын тасалбарын үнэ 1,650,000 төгрөг байгаа. Бидний оруулж ирж байгаа саналаар хоёр талын нислэгийн үнэ нийлээд 800,000 төгрөгөөс ихгүй байхаар шийдэгдсэн гэсэн үг. 

Мөн Ховд болон Увс аймаг руу нисэх хоёр талын тасалбарын үнэ 1,600,000 төгрөг байсныг 600,000-650,000 төгрөгөөр зорчих боломжтой болгож байна" хэмээв.

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler